solongonews
ӨМӨЗО-д улсын 5А дэсийн жуулчлалын газар нээгдлээ
2017-03-22 11:07
ӨМӨЗО-ны Аршаан•Чай Хө жуулчлалын газрыг улсын 5А дэсийн жуулчлалын газраар бүртгүүлсэн байна.

   ӨМӨЗО -ны аялал жуулчлалын товчооны дарга нарын хурал 3 дугаар сарын 20-ны өдөр болсон юм. Хурлаас Аршаан•Чай Хө жуулчлалын газрыг улсын 5А зэрэглэлийн жуулчлалын газраар бүрүтгүүлснээр ӨМӨЗО нь Манжуур хотын Хятад, Оросын хилийн жуулчлалын газар, Ордосын Бүрээ Манхны жуулчлалын газар, Чингисийн Онгоны жуулчлалын газар болон Аршаан•Чай Хө жуулчлалын газар зэрэг дөрвөн улсын 5А зэрэглэлийн жуулчлалын газартай болсон байна.

Өнгөрсөн онд ӨМӨЗО-ны бүх газар нутагт жуулчлалын газрын брэнддээ түшиглэн бүхий л жуулчлал ба дөрвөн улирлын жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ жуулчлалын газрын брэндийг чухалчлан бий болгож, тал нутгийн торгоны зам, урт цагаан хэрэм, хатан гол, мөс цасны найр зэрэг жуулчлалын бэрендийг нээсэн. ӨМӨЗО-ны 60 гаруй жуулчлалын газар брэнд бий болгох ажлыг хийснээс хойш шинээр 4А зэрэглэлийн 22 жуулчлалын газар,  3А зэрэглэлийн жуулчлалын 14 газар нэмэгджээ. Алшаа аймаг, Ордос хот, Манжуур хот, Эрээн хот, Эргүүнэ хот зэрэг 14 газар орныг улсын нийт нутгийн жуулчлалын газраар нэгэнт бүртгүүлэв. Мөн Хия Багш Улаанмөрөнийг улсын жуулчлал амралтын газраар бүртгүүлэх ажил эхлээд байгаа юм.

ӨМӨЗО үргэлжлэн жуулчлалын газрын брэнд бүтээх ажлыг сайн хийж, нийт 100 брэнд ба жуулчлалын газрыг байгуулахаар болсон байна. “13 дугаар таван жил”-ийн хугацаанд 4-5 улсын 5А зэрэглэлийн жуулчлалын газар, нэгээс илүү улсын жуулчлал амралтын газар байгуулж, 5-8 орны зэрэглэлийн жуулчлал амралтын газар байгуулахаар төлөвлөөд байна. Мөн улаан газрын жуулчлалыг хөгжүүлэн, нэг хэсэг шилдэг аялал жуулчлалын шугамыг улс ба орон сундалсан, аймаг сундалсан гурван зэрэглэлээр байгуулж, нийт 100 шилдэг аялал жуулчлалын шугам нэвтрүүлэхээр байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл