Хятад улсын мэргэжлийн бус моделийн тэмцээний гуравдугаар байранд орж, Хятад улсын монгол үндэстний хувцас загварын тэмцээний хамгийн шилдэг загвар өмсөгч, 2013 оны Хятад, Монголын олон улсын миссийн тэмцээний гуравдугаар байр, 2014 оны Хятад улсын мисс шалгаруулах тэмцээний шилдэг шагналын эзнээр тодров. Энэ олон сайхан нэр алдар, шагналын эзнээр мялаалгаж явсан үзэсгэлэнт бүсгүй бол Шилийнгол аймгийн Шулуунхөххошууны Хөххот Үндэстний Дээд Сургуулийн хэвлэл мэдээллийн салбарыг төгссөн Давалгаан юм.
Аравдугаар ангид байхдаа загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн тэрээр өөрийн дур сонирхолтой ажлынхаа төлөө зүтгэж, туршлага хуримтлуулан явна.
- Бага байхын модель болох хүсэлтэй. Аравдугаар ангид байхад нэгэн монгол хувцас загварын дизайнер монгол үндэстний хувцас загварын тэмцээнд анх оролцуулснаас модель болох анхны гараа маань эхэлсэн юм. Миний багш Монгол Улсын Мисс Ч.Содтуяа болно. Багш маань сайхан зааж сургаж, моделийн мэргэжлийн олон зүйлийг зааж өгсөн. Олон уралдаан тэмцээнд оролцоход харилцааны соёлоос эхлээд моделийн мэргэжлийн холбогдолтой зүйлийг олж сурдаг хэмээн ярьж байв.
Хүн өөрийн дур сонирхолтой зүйлээ хийхэд урам зориг төгөлдөр, өөрийгөө тасралтгүй дахин боловсруулж, өөрийн авьяас чадвараа төгөлдөржүүлдэг гэдэгчлэн Давалгаан миссийн уралдаан тэмцээн, хувцас загварын тэмцээн зэрэгт ажлын зав чөлөөгөөрөө байнга оролцож, өөрийгөө сорьдог.
“Дэлхийн Мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах Монгол Улсын үндэстний тэмцээнд Ану, Балжидмаа зэрэг моделиудтай танилцаж олон зүйлийг сурсан нь миний хамгийн их ололт. Өөрийгөө тасралтгүй төгөлдөржүүлэхийн зэрэгцээ өөрийн нутаг орныхоо нэр алдрыг дэлхийн улс оронд дуурсгахаар хичээх болно гэж Давалгаан итгэл дүүрэн ярилаа.
