Анх фитнесд явахдаа би турахын тулд явдаг байсан. Ер нь л ихэнх эмэгтэйчүүд турах гэж явдаг. Гэхдээ удаан яваад ирэхээр бага жинтэй байх нь чухал биш илүүдэл өөхгүй , булчинлаг , чийрэг байх нь чухал гэдгийг маш сайн ойлгосон.
Дасгал
Анх ороход л багш маань миний биеийг харан чамд ийм ийм дасгалууд тохирох юм байна гээд зааж өгч байсан. Эхний хэдэн өдөр дасгалаа хийж чадахгүй , өдөр болгон багшаа одоо юу хийх үү? одоо яах уу? гээд л шаналгаад явдаг байсан.
Дасгалаа хийхдээ 3 өдрийн дараалалтайгаар хичээллэдэг. Эхний өдөр " хөл , 2 толгойт булчин , 3 толгойт булчин " . Дараагийн өдөр " Чээж " . 3дах өдөр " нуруу , мөр , гар " гэсэн дараалалтайгаар хичээллэдэг байсан. Мөн бүх өдөрт хэвлийн дасгалыг хийдэг. Эмэгтэй хүн бүрийн сэтгэлийг гонсойлгодог хэсэг бол яах аргагүй хэвлийн хэсэг , хамгийн удаан булчин болдог хэсэг. Хэвлий огт өөхгүй болж байж булчингууд гарч ирдэг. Хамгийн амархан хөгждөг булчин бол өгзөг хөлний булчин. Үр дүнгээ маш хурдан өгдөг учраас , хөлний өдөр үнэхээр сайхан байдаг.

Хоол хүнс
Сайхан биетэй болно гээд өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд иддэг зүйлдээ хяналт тавихгүй бол хэзээ ч сайхан биетэй болж чадахгүй. Миний иддэг байсан , багш нарийн маань зөвлөдөг байсан хүнс :
өндөг , тахианы чээж мах , үхрийн мах , ногоонууд , ус , будаа гэх мэт зүйлс юм. Өндгийг хэрэглэхдээ чанаад цагааныг нь иднэ. Учир нь цагаан нь уураг , шар нь өөх тос юм. Өдөртөө 1-2ш өндөг идэхэд хангалттай. Хэрвээ шарж идмээр байвал тосгүй , цагааныг шарж идэж болно. Тахианы чээж мах , үхрийн мах нь хлострин байхгүй учир дасгал хийж байхдаа идэж болох хамгийн тохиромжтой мах юм. Махыг бол өөрийн хүссэнээр идэж болно. Ногоонуудаас гэвэл ногоон өнгийн ногоонуудыг төлхүү хэрэглэх хэрэгтэй. Усыг өдөрт 2-3л уух ёстой. Өглөө босоод 4 аяга ус ууна. Орой унтахаасаа 1 цагийн өмнөөс усныхаа хэрэглээг хасах хэрэгтэй. Тэгэхгүй бол бөөр ажиллан шөнө амарч чадахгүй. Тийм учраас өөрийнхөө биеийг хайрлах хэрэгтэй шүү. Дасгалын дараа 30 минутын дотор заавал юм идэх хэрэгтэй.
Дасгал хийх явцад чинь таны булчингууд хангалттай ажилласан. Ажил хийсэн юм чинь булчингууд чинь хооллох хэрэгтэй. Тийм учраас дасгалын дараа шим тэжээлтэй зүйлс идэх хэрэгтэй. Амттан идэхийг хүсэж байвал дасгалын өмнө идэх хэрэгтэй. Дасгалын дараа идвэл өөх болон хувирах болно. Дасгалын явцад толгой эргэн , дотор муухай оргивол чихэр хүлхэхэд зүгээр шүү. Амттан нь цусан хангамжыг сайжруулах чадвартай юм.

Нэмэлт бүтээгдэхүүн
Нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь уураг , амино , өөх шатаагч гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм. Фитнесд яваад удаагүй байгаа бол эдгээр зүйлсийг хэрэглэж болохгүй. Мөн хэрэглэх гэж байгаа бол мэргэжлийн хүнээс заавар , хаанаас авах , юун хэрэгтэй гэх мэт мэдээллүүдийг авах хэрэгтэй. Өөрөө дур мэдэн ууж болохгүй шүү.

Буруу ойлголтууд
Фитнесд яваахаар булчин томордог , том биетэй болдог гэж хүмүүс боддог. Яг үнэндээ булчин гэдэг зүйл тийм ч амархан гараад ирэхгүй . Уйгагүй хөдөлмөр , зөв хооллолт , амралт гэдэг зүйл төгс хосолж байж булчин гарч ирдэг. Анх фитнесд явахад эхний хэдэн 7 хоногт хөөлт гэдэг зүйл явагддаг. Яг энэ үед нь хүмүүс фитнесд явж байж таргалаад байна гээд шантраад дахин явахаа больдог. Энэ нь хамгийн буруу юм.
Булчинлаг эмэгтэйчүүд муухай харагддаг. Яг үнэндээ бол өөхөөр хучигдсан биетэй байснаас булчингаар хучигдсан биетэй байсан нь дээр. Ядаж л булчинтай болох гэж олон сарыг хөдөлмөрлөж өнгөрөөсөн байж таараа.

Анхаарах зүйлс
Фитнесд явахаар шийдсэн бол фитнесээ зөв сонгох хэрэгтэй. Хамгийн эхэнд сайн багштай байх шаардлагатай , төхөөрөмж нь ямархуу юм байна , хичээллэдэг тамирчдыг сэтгэгдэл гэх мэт зүйлсийг харгалзан үзээд явах үгүйгээ шийдээрэй. Ихэнх хүмүүс гэрт ойрхон , хямдхан гэдэг 2 шалгуурыг давбал явах гэдэг. Хэрвээ муу багш дээр явбал дасгалаа зөв хийж сурахгүй. Булчингуудаа буруу хөгжүүлэх нь биед чинь маш муу юм.
