Ли Кэчян ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй уулзав
2019-11-02 20:45
Ли Кэчян ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй уулзлаа
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 01-ний өдөр Ташкент хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын уулзалтад оролцсон ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулсан байна.Уулзалтын үеэр Ли Кэчян:
- Хятад, Орос иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд ШХАБ-ын чухал гишүүн юм. Бид Орос улстай олон улсын болон бүс нутгийн асуудлаар стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэж хэллээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
