solongonews
Гадаад хөрөнгийг хүлээн авсан 2 дахь орон болов
2018-06-07 19:43
Гадаад хөрөнгийг хүлээн авсан 2 дахь орон болов.

Женевт төв байртай НҮБ-ын  худалдаа хөгжлийн хурлаас 06-р сарын 06-нд гаргасан мэдэгдэлд: 2017 онд Хятад улс гадаад  хөрөнгийг татсан 2 дахь том орон, гадаадад хөрөнгө оруулагч 3 дахь том  орон болж, энэ хоёр үзүүлэлтээрээ хөгжиж буй орнуудыг тэргүүлж байна  гэжээ.
Мөн өдөр гаргасан "2018 дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан"-гаас үзвэл, 2017 оны дэлхийн эдийн засаг, худалдааны түргэн өсөлттэй  харьцуулбал дэлхийн гадаад хөрөнгө оруулалт 2016 оныхоос 23 хувь буюу 1.43 их наяд ам.доллар хүртэл буурсан юм. 
Аж ахуйн нэгжүүдийн өргөн хэмжээний залгин нэгтгэх нөлөө багассанаар 2017онд хөгжингүй оронд нийлүүлсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 712.9 тэрбум ам.доллар буюу 2016 оныхоос 37 хувиар буурчээ. Америк дахь гадаад хөрөнгө оруулалт 40 хувиар буурч, 275 тэрбум  ам.долларт хүрсэн хэдий ч гадаад хөрөнгө оруулалтаар хамгийн том орон хэвээр байна.   
Тайланд: 2017 онд Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт 136 тэрбум ам.доллар буюу дэлхийд 2-т орж, Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт 125 тэрбум ам.доллар хүртэл буурсан хэдий ч дэлхийн 3 дахь том гадаадад хөрөнгө оруулагч буюу хөгжиж буй орнууд дундаа тэргүүлж байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл