Бид биеийнхээ аль ч хэсэгт таргалалттай болсон, дан ялангуяа гэдсээрээ таргалах үедээ маш их санаа зовдог. Санаа зовох ч хэрэгтэй ба таргалалт нь эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэйг эмч нар хэлсээр байна. Ингээд гэдсээрээ таргалсны улмаас гарч болзошгүй таван хор уршгийг хүргэе.
1. Чихрийн шижинтэй болох магадлалыг нэмэгдүүлнэ
Гэдсээрээ таргалсны улмаас элэг өөхөлдөг тул цусан дахь чихрийн хэмжээг тааруулж чадахаа больдог. Энэ нь элгэнд задрах ёстой байсан сахрыг судсанд түгжихэд хүргэдэг ба чихрийн хэмжээ ихэссэнээр чихрийн шижинтэй болдог.
2. Бодисын солилцооны хам шинж
Бүсэлхий байх ёстой хэмжээнээсээ том байвал бодисын солилцоонд өөрчлөлт гарч зүрхний өвчин, чихрийн шижин, таталт гэх мэтэд өртөмтгий болгодог байна.
3. Хорт хавдартай болох эрсдэл өндөр
Хоргүй хавдрын эсүүдийг хортой болгодог хүчин зүйлс нь гэдэсний илүүдэл өөхнөөс ялгарч буй уурагнууд юм.
4. Зүрхний өвчинтэй болох магадлал их
Дотоод эрхтний өөхөн эсүүдийн үүсгэсэн уураг нь судас боодог учир даралт ихсэж, цус харвадаг байна.
5. Зөнөх өвчин
Гэдсээрээ илүүдэл өөхтэй эмэгтэйчүүд зөнөх өвчинтэй болох магадлал нь гурав дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ.
