Хөххотод 17-ны өдрийг хүртэл бороо орж агаарын температур буурна
2019-07-15 21:02
Хөххотын цаг агаарын станцаас энэ сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутад хур тунадас буух тухай мэдээ нийтэллээ.
Энэ оройноос эхлэн 07-р сарын 17-ныг хүртэл Хөххотод бороо орж агаарын температур буурна.
Нийт хотын хэмжээнд бороо орох тул тунадасны хэмжээ 10-25 мм хүрч болзошгүй байна. Борооны зэрэгцээ их салхи салхилан аянга цахилгаан цахилж, мөндөр бууна. Түүнчлэн хэсэг хугацаанд ширүүн бороо орох болно. Маргаашаас эхлэн Хөххотын агаарын температур 4 градусаар буурна. Энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд агаарын температур хамгийн өндөр нь 21-28 градус болж, 18-ны өдөр гэхэд аажмаар нэмэгдэнэ. Тус удаагийн хур тунадас үр тариа, замын хөдөлгөөн зэрэгт нөлөөлөх тул холбогдох байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байна.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх
