Өвөр Монголын Их Сургуулийн доктор Лю Жыжүний танилцуулснаар, 2013 оноос эхлэн Өвөр Монголын Их Сургуулийн Чюань Фү профессорын судалгааны багийнхан Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны чухал төсөл болох "Хуурын үлгэр (300 бүтээл)-ийг эмхлэх ба судлах" сэдвийг өрнүүлжээ. Хуурын үлгэрийн материалын сан хөмрөгийг байгуулах нь тус сэдвийн нэг агуулга аж. Материалын сан хөмрөг байгуулах ажил эхэлснээс хойш улс даяар хуурын үлгэрийн видео, аудио материалыг эмхэтгэн цуглуулав. Одоогоор бүрэн бүртгүүлээд байгаа хуурын 120 үлгэр, судалгааны сурвалж бичгийг 15 түмэн үсэг, видео, аудиогийн материал нь 4000 цаг болоод байгаа юм байна. Материалын сан хөмрөг байгуулагдсаны дараа видео, аудиогийн материал нь багадаа 8000 цаг байх төлөвтэй байгаа бөгөөд бүрэн, системтэй видео, аудио, үсэг зураг зэргийг хавсаргасан "Хуурын үлгэр" -ийн хайлтын материалын сан болох юм.
Хуурын үлгэр нь монгол үндэстний хайлах урлагийн нэг бөгөөд 2006 онд улсын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэгджээ. Хуурын үлгэр гол төлөв Өвөр Монгол, Гирин, Ляонин, Хармөрөн зэрэг монгол үндэстэн төвлөрөнгүй суурьшиж байгаа газар оронд тархаж, үндэстний онцлог хийгээд газар нутгийн орны онцлогийг харуулж байдаг.
