solongonews
Хятад улсад 1 их наяд шоо метр занарын хийн нөөц бий
2018-07-12 16:38
Хятад улсад 1 их наяд шоо метр занарын хийн нөөц бий.

Байгалийн эх баялгийн яам 07-р сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын уул уурхайн ашигт малтмалын нөөцийг танилцуулжээ. Энэ оны эхний дөрвөн сард Хятадын занарын хийн нөөц 1 их наяд гаруй шоо метрт хүрч, шинээр 100 тэрбум шоо метрийн нөөцтэй занарын хийн хоёр ордыг олборлосон байна. 

Эдгээр нь Сычаний хотгорын Пэйлинь, Вэй-Юанийн занарын хийн орд юм. Байгалийн эх баялгийн яамны Уул уурхайн эх баялгийг хамгаалж, хяналт тавих ажлын хэсгийн ахлагч Жюй Жяньхуа: Сүүлийн жилүүдэд Хятад улс занарын хий олборлох талаар чухал ахиц гаргалаа. 2014 оны 09-р сараас эхэлж, Сычуаний хотгорын Пэйлинь, Вэй-Юань, Чаннин, Вэйрүн зэрэг 4 орд илрүүлж, шинээр олборлосон нөөцийн нийт хэмжээ 1 тэрбум гаруй шоо метрт хүрсэн гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл