solongonews
Хятад, Японы хоорондын худалдаа олон төрөлжих хандлагатай болов
2020-09-11 20:30
Хятад, Японы хоорондын худалдаа олон төрөлжих хандлагатай болсон байна.

        “Японы эдийн засгийн хөх ном: Японы эдийн засаг ба Хятад, Японы эдийн засаг, худалдааны харилцааны тухай судалгааны тайлан (2020)”-г 09-р сарын 10-нд Бээжинд нийтэлжээ. Хөх номд Японы Хятадын зах зээл дэх байр суурь аажмаар үйлдвэрлэлийн төв, экспортын баазаас хэрэглэгчийн төв рүү шилжсэн бөгөөд Хятадын дотоодын хэрэглээний зах зээлийн өргөжихийг дагаад Хятад, Японы хоорондох худалдаа олон төрөлжих хандлагатай болсон байна.

Хөх номыг Японы Үндэсний эдийн засгийн холбоо, Хятадын НШУА- ийн Япон судлалын хүрээлэн, Нийгмийн шинжлэх ухааны хэвлэлийн газар хамтран гаргасан байна.

Хөх номд: 2019 онд Хятад, Японы хоёр талын худалдаа 300 тэрбум ам.долларт хүрсэн. Хятад улс 12 жил дараалан Японы хамгийн том худалдааны түнш болсон гэж тэмдэглэсэн байна. Хятадын Худалдааны яамны статистик мэдээллээр 2019 оны эцэс хүртэл Японы Хятадад хөрөнгө оруулсан бодит хэмжээ 115.7 тэрбум ам.долларт хүрч, Хятад дахь нийт гадаад хөрөнгө оруулалтын 6.1 хувийг эзэлсэн ба Хятадын хамгийн том гадаад хөрөнгийн эх үүсвэр орон болжээ. Үүний зэрэгцээ Японы Хятадад оруулсан шууд хөрөнгө оруулалтад үзүүлэх үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт нь олон чиглэлд хөгжиж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл