solongonews
2023 оны БРИКС-ийн ирээдүйн сүлжээний инновацийн форум Шэньжэнь хотод боллоо
2023-09-05 17:28
2023 оны БРИКС-ийн ирээдүйн сүлжээний инновацийн форум Шэньжэнь хотод боллоо

 

2023 оны БРИКС-ийн ирээдүйн сүлжээний инновацын форум 9-р сарын 4-нд Гуандун мужийн Шэньжэнь хотод болов.

Хятад улс сүлжээний хүчирхэг улс байгуулах ажлыг идэвхтэй дэмжиж, сүлжээний барилга байгууламжийн хүчин чадлыг үсрэнгүй сайжруулахад хүрч, дэлхийн хамгийн том, хамгийн дэвшилтэт хөдөлгөөнт өргөн зурвасын сүлжээ, оптик утасны сүлжээг барьжээ.Технологийн шинэчлэл ололт амжилтыг хурдасгаж, хөдөлгөөнт харилцаа холбооны технологи нь үсрэнгүй хөгжлийг дагахаас удирдахад хүрсэн байна. Хятад улс БРИКС болон БРИКС+ түншүүдтэй хамтран мэдээлэл, харилцаа холбооны салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хөгжлийн үр шим бүх бүс нутгийн ард түмэнд ашиг тусаа өгөх юм. "Сүлжээний инноваци нь өндөр чанартай хөгжлийг дэмжинэ" сэдвээр БРИКС болон БРИКС+ орнуудын мэдээлэл, харилцаа холбооны эрх баригчид, Хятад дахь элчин сайдын яам, консулын газар, шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагын 300 орчим төлөөлөгчид форумд оролцлоо.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл