solongonews
Ли Кэчян Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай утсаар ярилаа
2021-05-21 08:49
Ли Кэчян Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай утсаар ярилаа.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 20-ны өдөр Пакистаны Ерөнхий сайд Имран Ханд цахилгаан утас илгээжээ.

Ли Кэчян илэрхийлэхдээ "Хятад, Пакистаны найрамдал олон жилийн түүхтэй. Маргааш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ши Жиньпин дарга, Алви нар баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Хоёр тал дээд түвшний солилцоогоо үргэлжлүүлж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Пакистаны цаг уурын стратегийн түншлэлийн харьцаагаа нандигнан хамгаална гэж найдаж байна".

Хоёр орны Ерөнхий сайд нар “COVID-19”-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ли Кэчян "Өнөөгийн тархалт дэлхий даяар үргэлжилсээр байна. Хүн төрөлхтний нийтлэг дайсан болсон вирусний эсрэг олон улсын хамтын нийгэмлэг сорилтуудыг хамтдаа даван туулах хэрэгтэй байна. Хятад улс тахлын эсрэг тэмцэх чадавхынхаа хүрээнд Пакистанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Имран Хан илэрхийлэхдээ "Пакистан Хятадтай дээд түвшний солилцоогоо бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагааг ахиулна. Өнөөгийн нөхцөл байдалд тархвартай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Пакистан Хятадтай хамтран ажиллаж, хоёр орны харилцаанд шинэ үр дүнд хүрэхийг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл