solongonews
Янь-Ань хотын хоёр шянь ядуурлаас ангижирсан байна
2019-05-08 11:46
Янь-Ань хотын хоёр шянь ядуурлаас ангижирсан байна.

Шиньши мужийн Засгийн газраас 05-р сарын 07-ны өдөр Янь-Ань хотын Жинь Яньчуань болон И-Чуань хоёр шянийг ядуурлаас ангижирсан хэмжээн зарлав. Энэ нь хувьсгалын голомт Янь-Ань хотын ядуу буурай байсан шянь ядуурлаас ангижирсныг харуулж байгаа юм.

“Янь-Ань ядуурлаас ангижирсан нь түүхэн хуудсанд тэмдэглэгдэх том явдал болно” хэмээн Янь-Ань их сургуулийн Марксын үзлийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал Тань Хувань ярьжээ.

Янь-Ань шар хөрст өндөрлөгийн өрцөд байрлах жалга үргэлжилсэн экологийн эмзэг бүс нутаг. Эртнээс ядуу буурай газар байсан. АНУ-ын нэгэн сэтгүүлч “Баруунш аялсан сул тэмдэглэл”-дээ “Хятад улсад миний олж харьсан хамгийн ядуу буурай бүс нутгийн нэг гэж бичсэн байдаг.

84 жилийн өмнө Намын төв хороо Шаньбэйд ирсний дараа Янь-Ань хувьсгалын голомт болжээ. Өндөр сүрлэг Бао Ташань уул, Яньхэ гол нь ХКН-ын Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтын төлөө тэмцсэн түүхийн гэрч болдог. Шинэ Хятад улс байгуулагдсан ба өөрчлөлт нээлтийн дуун дор Янь-Ань маш их шинэчлэгджээ. ХКН-ын XVIII их хурлын дараа Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо нь Янь-Аний ядуурлаас ангижруулах ажлыг анхааралдаа авсаар иржээ. Сүүлийн 4 жилд Төвийн ба бүс нутгийн эдийн засгаас Янь-Аньд ядуурлаас ангижруулах нийт 6.25 тэрбум юанийн хөрөнгө оруулж, тухайн газрын ядуурлаас ангижрах ажлыг хурдасгасан байна.

Намын төв хорооны халамж, Хятадын ард түмний дэмжлэг дор Янь-Аний удирдлага ард түмэн хүч чадал, эрч хүчээ нэгтгэн, “Баг бүрийг чинээлэг болгох, өрх бүрийг чинээлэг болгох”-оор хамтдаа зүтгэжээ. Аж үйлдвэрээр ядуурлаас гаргах, ажил олголтоор ядуурлаас гаргах, экологиор ядуурлаас гаргах зэрэг арга замаар бүс нутгийн онцлогт нь зохицуулан 1784 нэгдүгээр дарга томилон, 1546 багт ажиллах анги, 37400 удирдлагыг багийг айл өрхүүдээр явуулж, ядуурлаас гаргах ажилд шулуудан оржээ. Өнөөдөр болоход Янь-Аний хөдөө орон нутгийн суурь төхөөрөмж сайжран ард түмний амьдрал дээшилсээр байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл