
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын бүртгэлээр, 2015 онд давхардсан тоогоор 120 сая Хятад иргэн гадаадад жуулчилж, хилийн чанад дахь зардал 104 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн нь 2014 оныхоос тус бүр 12 болон 16.7 хувиар илүү гарч, хилийн чанадад жуулчилсан хүний тоо, зардлаар олон улсад тэргүүлсэн байна.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Ли Жиньзао энэ сарын 29-ний өдөр хуралдсан үндэсний аялал жуулчлалын ажлын хуралд хэлэхдээ, Хятад улс одоо дотооддоо давхардсан тоогоор 4 тэрбум хүний аялал жуулчлалын зах зээлтэй болсны дээр жилд бараг гадаадын 250 сая иргэнд Хятадад аялснаар эдийн засаг, ажлаар хангахад үзүүлэх уг салбарын үүрэг нөлөө 10 хувь хүрсэн гэжээ.
Олон улсын бизнес жуулчлалын нийгэмлэгийн урьдчилан тооцоолж байгаагаар, 2016 онд Хятад улс Америкийг давж дэлхийн хамгийн том бизнес аяллын зах зээл болно гэжээ. "Форбес" сэтгүүл тэмдэглэхдээ, Хятад иргэд дэлхийн хамгийн том цар хэмжээтэй жуулчид болж, Хятадын залуу үеийнхэн улам бүр хилийн чанад дахь аялал жуулчлалын чанарт анхаарал хандуулах болж байна гэжээ.
