Сингапурын “Ковид-19”-ийн халдварын байдал дахин ширүүсэж, шинээр батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Улмаар Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 17-ны өдөр Сингапурт энэ оны 08-р сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөсөн 2021 оны жилийн чуулга уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан бол 06-р сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байсан "Шангри-Лагийн яриа хэлэлцээ"-г одоогийн байдлаар хараахан цуцлаагүй байна гэдгийг мэдэгджээ.
Дэлхийн эдийн засгийн форумын жил бүрийн чуулга уулзалтыг мөн Давосын форум гэж нэрлэдэг. Төв байр нь Швейцарын Женев хотод байрладаг Дэлхийн эдийн засгийн форум 17-ны өдөр мэдэгдэл гаргаж, цар тахлын дэлхийн хэмжээн дэх дэгдэлтийн байдлыг харгалзан, олон улсын аялал жуулчлалын сэргэлтийн төлөв тодорхойгүй, улс орнуудын вакцинжуулалтын явц жигд бус, вирусын тархалт дэлхийн улс төр, бизнесийн салбар, нийгмийн байгууллагуудын удирдагчид биечлэн уулзахад бэрхшээл учруулж байгаа зэрэг бодит байдлыг үндэслэн Сингапурт 08-р сарын 17-оос 20-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан жилийн чуулга уулзалтыг цуцлах шийдвэр гаргалаа гэсэн байна.
