
"14-р таван жилийн төлөвлөгөө" ба 2035 оны хэтийн зорилго Хорватаас Хятадад суугаа элчин сайд Дарио Ми Хайлины сонирхлыг их татаж байсан байна. Ми Хайлин:
- "14-р таван жилийн төлөвлөгөө" ба 2035 оны хэтийн зорилго нь Хятадын туулж буй өвөрмөц, урам зориг хайрласан шинэ аяллыг улам бүр нээх болно. Хятад улс бүс нутгийн хөгжил, хөдөө тосгоныг сэргээх, байгаль орчныг хамгаалах, цэвэр эрчим хүч, технологийн шинэчлэл зэрэг салбарт шинэ арга хэмжээнүүдийг нэвтрүүлнэ. Энэ нь Хорват Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөн орон зайг бий болгоно.
- Хятадын 2021 оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг 6-аас дээш хувиар тогтоосон. Энэ нь Хятад улс цар тахлын дараах эрин үеийн дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тэргүүлж байна гэсэн үг. Мөн Европ, Хятадын цаашдын хамтын ажиллагаанд олон боломж авчрах болно. Ялангуяа, эко болон тогтвортой өсөлтийн чиглэлээр хоёр тал хамтран ажиллах өргөн боломж байна.
- Бид Хятад улсын гадаад нээлттэй байдлаа өргөжүүлэхийг тууштай дэмжиж байна. Энэ бол бүх талуудад урт хугацааны ашиг тусаа өгнө. 1978 онд Хятад улс нээлттэй болсны дараа Европын орнууд Хятадад дараалан бизнес эрхэлж эхэлсэн. Олон жилийн турш Хорват зэрэг Европын орнууд Хятадад идэвхтэй хөрөнгө оруулалт хийж, Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилт тавьж ажиллав. Одоогийн байдлаар Хорватын сүүн бүтээгдэхүүн, дарс, оливын тос Хятадын зах зээлд гарч ирэв. Хятадын зах зээл дэх хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа тул Хорват улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олонх нь удахгүй Хятадын зах зээлд нэвтрэх боломжтой болно гэж найдаж байна ярьлаа.
