solongonews
Хятад, Монгол, Оросын XIV удаагийн гоо бүсгүйн тэмцээн боллоо 
2017-12-24 14:38
Хятад, Монгол, Оросын XIV удаагийн гоо бүсгүйн тэмцээн буюу Гоо үзэсгэлэнт элчийн тэмцээн Өвөр Монголын Манжуур хотноо болж өндөрлөлөө.

      

Хятад, Монгол, Оросын XIV удаагийн гоо бүсгүйн тэмцээн буюу Гоо үзэсгэлэнт элчийн олон улсын тэмцээн 12 дугаар сарын 23-нд ӨМӨЗО-ы Манжуур хотноо боллоо.

Анхан шатны тэмцээний сонгон шалгаруулалтаар ОХУ-ын 30, Монгол Улсын 15, Хятад улсын 15  гоо бүсгүй шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан бүсгүйчүүд 12 дугаар сарын 23-нд Өвөр Монголын Манжуур хотноо хуран цуглаж усны хувцастай, үндэстний онцлогтой хувцас, үдэшлэгийн хувцасны гурван үе шатаар өрсөлджээ.  

тэргүүн байранд  Хятад улсын Хөлөнбуйр хотын  Эвэнх үндэстний гоо бүсгүй Си Бинь тодорсон бол  хоёр, гуравдугаар байранд ОХУ-ын мисс орсон байна.

 

Шилдэг 10 байранд шалгарсан бүсгүйчүүдийн 5-д нь Монголын гоо охид орж, Шилдэг зохион байгуулагчаар “Ариунгоо-үжин” ТББ шалгарсан юм.


 

Зохиогч: Бэлтгэсэн нь Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл