Хятад, Европ хоорондын цахим худалдааны тээврийн галт тэрэг явж эхлэв
2019-10-10 20:28
Хятад, Европ хоорондын хил дамнасан цахим худалдааны ачаа тээврийн eWTP Цайняо дугаартай анхны галт тэрэг 10 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор явж эхэллээ.

Тус галт тэрэг долоо хоногт хоёр ээлж явахаар төлөвлөж байгаа ба И-Ү хотоос хөдөлж, шууд Бельги улсын Лийж хүрэх юм байна. Цайняо интернэт сайтаар дамжин Лийжийн Еhub, Европын ачааны авто машины сүлжээ, түгээлтийн сүлжээгээр дамжин, илгээмжийг богино хугацаанд Лийжээс Герман, Франц, Нидерланд, Польш, Испани, Итали, Чех зэрэг Европын орнуудад хүргэх болно.
И-Ү хот нь 2014 оны 11-р сарын 18-ны өдрөөс "Бүс ба зам" санаачилгад идэвхтэй нэгдэж, И-Ү-гээс хөдлөх төв Ази, төв Европ чиглэлийн галт тэргийг явуулсан байна. Өнөөгийн байдлаар хоёр талд нийт 900 орчим удаа зорчиж, 70 мянга гаруй стандарт чингэлэг хүргэжээ.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
