
Этиопын Худалдааны Яамны олон нийтийн харилцаа, холбооны албаны албан тушаалтан 11-ний өдөр сэтгүүлчид хариулахдаа хоёр орны худалдааны төвшин дээшилж буй нь 2000 онд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум зохиогдсонтой холбоотой бөгөөд энэхүү форум Хятад, Этиоп хооронд, тэрчлэн Хятад, Африкийн хоорондын хэлэлцээ, найрсаг хамтын ажиллагааны чухал индэр болсон юм гэсэн байна.
2007 оноос 2016 оны хооронд Этиопийн Хятад улсад бараа бүтээгдэхүүн импортолсон хэмжээ жил тутамд 28.2 хувиар нэмэгдэж, энэхүү хугацаанд Этиопийн импортод Хятад улсын эзлэх хэмжээ 24 хувь байснаас 33 хувь хүртэл нэмэгдсэн гэдгийг Этиопын Худалдааны Яамны нийтэлсэн тоо баримтаас мэдэж болох юм.
Сүүлийн жилүүдэд Хятад, Африкийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр Хятадын аж ахуйн нэгжүүд Этиопт томоохон төсөл хэрэгжүүлэхийн дагуу үйлдвэр байгуулан хөрөнгө оруулж байна. Энэхүү үйлдэл нь Хятад, Этиопын хоёр талт худалдааны хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
