2021 онд Хятадын их дээд сургуулийн төгсөгчид 9 саяыг давах бөгөөд түүхэн дээд амжилт тогтоож, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал нийгмийн бүхий л давхаргын анхаарлыг татаж байна. Саяхан Жаопин сайтад "2021 оны их сургуулийн оюутны ажил эрхлэлтийн чадварын судалгааны тайлан"-г нийтэлж, цар тахлын дараах үед их дээд сургуулийн төгсөгч оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг танилцуулсан бөгөөд судалгааны хугацаа 04 дүгээр сарын дундаж хүртэл явагджээ.
Тус тайланд, IT / харилцаа холбоо / электроник / интернэт нь дөрөвний нэгээс илүү сонголттой төгсөгчдийн хамгийн их хүлээлттэй салбар болж, дараа нь үл хөдлөх хөрөнгө /барилга (10.9 хувь), соёл/ хэвлэл мэдээлэл /үзвэр үйлчилгээ/ спорт (8.7хувь), санхүүгийн салбар (7.2 хувь) орж байна.
Энэхүү судалгаанд оролцсон 2021 төгсөгчийн дунд 56.9 хувь нь төгсөөд ажил эрхлэлтийн албанд элсэхийг сонгосон нь өнгөрсөн жилийнхээс 18.9 нэгжээр буурч, 15.8 хувь нь чөлөөт ажил эрхлэхээр байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.1 нэгжээр өссөн байна. 12.8 хувь нь удаан ажил эрхлэлтийг сонгосон нь өмнөх оны мөн үеэс 6.6 нэгжээр өссөн байна. Нэмж дурдахад төгсөөд дотоодоо үргэлжлүүлэн суралцах төгсөгчдийн эзлэх хувь 9.5 хувь байгаа нь өнгөрсөн жилийн 6.6 хувьтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт гарчээ.
Хөдөлмөрийн зах зээл дээрх өрсөлдөөн улам бүр хурцдаж, боловсон хүчний эрэлт нэмэгдэж байгаагийн хэрээр төгсөгч оюутнууд өөрсдийн хөгжлийн замаа тохируулж байна. Ирээдүйн сонголтоо өргөжүүлэхийн тулд үргэлжлүүлэн суралцах эсвэл одоогийн уян хатан ажил эрхлэлт, чөлөөт ажил зэрэг олон төрлийн хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийг сонгох хүмүүс олон болжээ.
