solongonews
МУИС-ийн оюутан Ундармаа ”Хятад хэлний гүүр” олон улсын тэмцээний эрх авлаа
2017-04-05 10:43
Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын XVIII удаагийн ”Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн эцсийн шалгаруулалт 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

Күнзийн Төв институт, БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албаас санаачилж, МУИС-ийн Күнзийн Институт болон Монголын хятад хэлний хагш нарын холбоо хамтран зохион байгуулж, дэмжигчээр Монгол-Хятадын Соёл Боловсролын Сан ажиллалаа.

Энэхүү тэмцээн нь хоёр үе шаттай явагдаж, тунаж үлдсэн 15 оюутан эцсийн шатны шалгаруулалтанд оролцсон юм. МУИС-ийн оюутан Б. Ундармаа 90,75 оноогоор тэргүүн байр эзэлж, дэлхийн оюутны "Хятад Хэлний Гүүр" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо. Улаанбаатар Их Сургуулийн оюутан П.Сувд-Эрдэнэ 89,38 оноогоор 2-р байр эзэлж, тус дэлхийн оюутны тэмцээнийг үзэж сонирхох эрхээр шагнууллаа.

Хүмүүнлэгийн Их Сургуулийн оюутан Б. Намуун 89,13 оноогоор мөн 2-р байр эзэлсэн юм. Шилдэг зохион байгуулагч шагналыг МУИС, Улаанбаатар Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургуулиуд хүртсэн бөгөөд эхний гурван байранд шалгарсан оюутнуудыг удирдсан багш нарыг ч мөн шагнаж урамшууллаа.

 

Зохиогч: М.Цэцэн
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл