ХТРТ энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр “Инноваци нь Хятадын хөгжлийн шинэ хөдөлгүүр, дэлхийн хөгжлийн шинэ боломж юм” гарчигтай тоймчийн өгүүлэл нийтэлсэн байна.
Хятадын хамгийн том, шинэ үеийн зөөгч пуужин энэ сарын 27-ны өдөр "Чан Жэн-5"-ыг амжилттай туршин хөөргөсөн байна. Мөн өдөр Бэйдөү-3 систем дэлхийн хэмжээнд үйлчилж эхэлсний нэг жилийн ойтой холбоотой мэдээллийг уг нийтлэлд дурдаж, 2019 онд Бэйдөү-3 системийн гол чухал дагуулын төлөвлөлтийг биелүүлсэн бөгөөд олон улсын үйлчилгээ шинэ эринд орсныг харуулж байна гэж нийтлэлд мөн өгүүлсэн байна. Нэг өдрийн доторх шинжлэх ухаан технологийн тус хоёр чухал үр бүтэмж нь Хятадын шинжлэх ухаан, технологийн инноваци баттай ахиц дэвшил хийж, Хятадын өндөр чанартай хөгжлийн шинэ хөдөлгүүр нь болж, мөн дэлхийн эдийн засгийн өсөлт, хүн төрөлхтний технологийн дэвшилд шинэ боломж бүтээмж буйн бэлгэ тэмдэг боллоо.
Нийтлэлд мөн инноваци нь Хятадын тогтвортой хөгжлийн хамаг хүчтэй хөдөлгөх хүч юм. Хятад улс зах зээлийн эрэлт хэрэгцээгээр гол болгож, аж ахуйн нэгжүүд технологийн инновацид гол хүчин болохыг шинэ хөдөлгөгч хүчин болохыг урамшуулан дэмжиж, зах зээл инновацийн чадвараа хэрэгжүүлэхийг бүрэн гүйцэд дайчилж байна. Өдгөө Хятадын эдийн засгийн шинэ хуучин хөдөлгөгч хүчний халаа сэлгээ түргэсч, бүтцийн өөрчлөлт гүнзгийрэгч буй нөхцөл байдалд Хятад улс технологийн инновацийн гинжин хэлхээ болон аж үйлдвэрлэлийн хөгжлийн гинжин хэлхээг оновчтой холбохыг ахиулж, эдийн засгийн хөгжилд эрч хүч нэхийг чухалчилж байна гэсэн байна.
