Тус гэрээнд гарын үсэг зурснаар Нин Шя “Умардад гарах” олон улсын зам нэвтрэлт ахицтай хийгдсэнийг харуулж байна хэмээн нийтэлсэн байна.
Жүнвэй Ин Шүй Чяо бараа тээврийн цэг “Тай Жүн Инь” шугам, “Вао Лань”, “Жүн Вао” зэрэг шугам стратегийн уулзварт байрладаг. “Жин Вао”, “Лань Шинь”, “Лүн Хай” шугамуудын барааг баруунд гаргах гол цэг болно. Эрээн хотын боомт Хятад, Европын галт тэрэг өнгөрөх цорын ганц боомт, Хятадын Монгол Улсад нэвтрэх хамгийн том авто зам, төмөр замын боомт юм. Хоёр тал төмөр замын давуу талтай учир Нин Шя, Монгол Улс, Европ олон улсын галт тэрэгний хөгжилд бат бэх үндэс суурь тавьж өгчээ.
Жүнвэй- Эрээн хот- Европ чиглэлийн олон улсын ачааны галт тэргийг нэвтрүүлэхийг дэмжих үүднээс Нин Шя, Монгол хоёр талын Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Шинэлэг санаачилга, үр дүнтэй хяналт, хялбар нэвтрэлт, аюулгүй байдал” ажлын дүрмийн дагуу хийж гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг сайжруулсан байна.
ОХУ-аас Эрээн хотоор дамжин Жүн Вэйд хүрэх олон улсын ачааны галт тэрэг 10 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон. Энэхүү галт тэрэг аялж эхэлснээр Эрээн хотын боомтын Хятад-Европын 14 дэх галт тэрэг болж байгаа юм. 10 дугаар сарын эцэс хүртэл Жүн Вэй хот нийт 44 олон улсын ачааны чингэлэг тээвэрлэн буцаж ирсэн нь нийт 571.000 ам.доллар өртөгтэй. Хилээр оруулж байгаа бараа нь ихэвчлэн хуудас металл, дарс, хоол хүнс гэх зэрэг. Нин Шя, Монголын Мэргэжлийн хяналтын газраас “Хил нэвтрэх нэг цогц”-ыг хэрэгжүүлснээс хойш хилээр оруулах барааг боомтод хянан шалгаагүй. Харин барааг шууд Жүнвэй Ин Шүй Чяо бараа тээврийн цэгт хүргэж, газар дээр нь шалгалт хийснээр аж ахуйн нэгжүүдэд гурван өдрийн цаг хэмнэж өгсөн байна.
