solongonews
Халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгджээ
2020-12-28 16:01
Халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгджээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр 12-р сарын 27-нд Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 21 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 6 нь дотооддоо халдвар авсан тохиолдол юм байна. Түүнчлэн шинээр нас баралт илрээгүй, сэжигтэй тохиолдол 1 нэмэгдсэн нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Тухайн өдөр мөн 16 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

12-р сарын 27-ны өдөр хүртэлх байдлаар Хятад улсад нийтдээ 86976 хүн халдвар авч, 82003 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл