solongonews
“Гүзээлзгэнэ эгч”-ийн гайхалтай үйл хэрэг
2019-01-08 20:16
“Гүзээлзгэнэ эгч”-ийн гайхалтай үйл хэрэг ийм байна.

Хятадын Шаньдүн мужийн И Юань шяний Гай И тосгоны тариачин бүсгүй Жян Фанфан 2014 оноос гүзээлзгэнэ тарих ажлаа эхлүүлж, олон жилийн хүчин зүтгэлээр 2017 онд гүзээлзгэнэ тарьдаг мэргэжлийн хоршоог байгуулан, “Аж ахуйн нэгж + хоршоо + суурин + тариачин өрх” хэлбэрээр тухайн бүс нутгийн тариачдыг уриалан бохирдолгүй тариаланг хөгжүүлж байна.

2018 онд тэрээр тухайн нутгийн Засгийн газрын тусламжтайгаар ядуурлыг бууруулах үйлдвэрийн тасгийг байгуулж, ядуу иргэдийг удирдан үйлдвэрлэлд оролцуулж, орлогыг нь нэмэгдүүлсэн байна.

Одоогийн байдлаар Жян Фанфан нийт 320 гаруй тариачин, 50 гаруй ядуу өрхийг ядуурлаас ангижрах урт хугацааны орлоготой болгон, тариачин өрхүүдэд жилд дунджаар 10 гаруй сая юанийн орлого бүтээж, улмаар “Гүзээлзгэнэ эгч” хэмээх сайхан алдартай болжээ.

Зургийг: Жао Дүншань 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл