Хятад улс дэлхийд 800 сая орчим тун вакцин нийлүүлжээ
2021-08-13 20:37
Хятад улс дэлхийд 800 сая орчим тун вакцин нийлүүлсэн байна.

Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошю энэ сарын 13-ны өдөр Шинэ төрлийн Коронавирусын үүслийг судлах асуудлын тусгай элч нарын хурлын үеэр:
- Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн цогц нэгдлийн үзэл баримтлалыг баримталж, цар тахалтай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгт туслалцаа үзүүлж байна. Вакцинаар жишээ болгон авч үзэхэд Хятад улс дэлхийн хамгийн том вакцины хамтын ажиллагааны кампанит ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 100 гаруй оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад 800 сая орчим тун вакцин нийлүүлж, Хятадын вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтаа биелүүлэх бодит арга хэмжээг авсан гэж илэрхийллээ.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
