ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал 11-ний өдөр өндөрлөлөө.
Хурлаар намын 100 жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагыг дүгнэж, ХКН-ын Төв хорооны шийдвэр" болон "Намын төлөөлөгчдийн XII хурлыг хуралдуулах тухай шийдвэр"-ийг хэлэлцэн батлав.
Ирэх зуунд тулгарч буй түүхэн гол зангилаа болох энэхүү хурал ХКН-ын гурван талын чухал агуулгыг онцлон тэмдэглэсэн байна.
1. Түүхийн хувьд ХКН 1945, 1981 онд "Түүхийн зарим асуудлын тухай тогтоол" болон “БНХАУ байгуулагдсанаас хойших намын түүхэн зарим асуудлын тухай тогтоол”-ыг тус тус боловсруулж баталжээ. Энэхүү удааны хурлаар ХКН гурав дахь “түүхэн тогтоол”-ыг баталж, ирээдүйн тодорхой чиг хандлагыг дахин харуулж чадсан. Тэр нь Намын зуун жилийн тэмцлийн дундаас бид яагаад амжилтад хүрч чадсан, цаашид бид яавал амжилтад хүрч чадах анхны зорилтоо улам тууштай, ухамсартайгаар биелүүлж, шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг улам сайн баримтлах ёстой гэжээ.
2. Одоогийн байдлаар Хятадын хөгжилд дотоод,гадаадаас ирсэн урьд өмнө байгаагүй эрсдэл, сорилт тулгарч байна. Ирэх зуунд ХКН янз бүрийн эрсдэл, сорилттой тулгарах болно гэдэг тухай урьдчилан ойлгох ёстой байж, байнгын түгшүүртэй ухамсрын цаана ХКН эрсдэл, сорилт бэрхшээлийг даван туулах зориг болон чадварыг харуулсан байна.
3. ХКН 1921 онд байгуулагдсан цагаасаа Хятадын ард түмний аз жаргалыг эрэлхийлж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын төлөө зүтгэж ирсэн. Өнөөдөр ХКН дараагийн зуун жил уруугаа явж байна. Ирээдүйн зуун жилд ч хэзээд ард түмний төлөө зүтгэх нь хамгийн чухал агуулга болно гэж онцолсон байна.
