Хятад, Оросын “Тэнгис дэх хамтын ажиллагаа-2019” цэргийн нэгдсэн сургуулилтын нээлтийн ёслол 04-р сарын 29-ний өдөр сургуулилтын нэгдсэн командлалын төвд болж, Хятадын талын ерөнхий найруулагч, Хятадын Тэнгисийн армийн дэд командлагч, Чю Яньпэн нэгдсэн сургуулилт эхэлснийг зарлав.

Хятад, Оросын тэнгис дэх нэгдсэн цэргийн сургуулилт 04-р сарын 29-нөөс 05-р сарын 04-нийг хүртэл үргэлжлэх юм. Сургуулилт нь “Тэнгис дэх нэгдсэн хамгаалалтын үйл ажиллагаа” сэдвээр зохиогдож, эхний хоёр хоногт голдуу боомтын эрэгт өрнөх бөгөөд цэрэг дайны өрсөлдөөний солилцоо, хөлөг онгоцтой танилцах, соёл спортын солилцооны үйл ажиллагаа болно. 05-р сарын 01-нээс тэнгист бодит сургуулилтын шатанд шилжих юм.
