Энэ нь байгалийн, эрүүл, амттай хоол хүнс юм. Ямар ч ялзралтаас сэргийлэх бодисгүйгээр болгодог махны ширхэг нягт амтат хоол юм. Орц: Үхрийн мах, долоогоно, лаврын навч, даляо, хуажуу, хатаасан мандариний хальс, жянгийн шүүс, хэрчсэн сонгино, цагаан гаа.


Хийх арга: Үхрийн махаа том хэсэг болгон хэрчих. Долоогоно, лаврын навч, даляо, хуажуу, хатаасан мандариний хальс зэрэг дээр зохих хэмжээний хүнсний дарс хийгээд хөлдөөгчид урьдчилан нэг шөнө, нэг өдөр хөлдөөнө.
1. Хөлдөөсөн амтлагч, жянгийн шүүс, хэрчсэн сонгино, цагаан гаа зэргийг өндөр даралтат тогоонд зохих хэмжээний ус хийгээд буцалгана. Дээр нь үхрийн махаа хийж, зөөлөн галаар 12-14 минут буцалгана.
2. Гаргаж авсны дараа хэсэглэн хэрчиж, түүнийгээ тостой тогоонд хийжж, гаднах хэсгийг шаргал болтол нь шарахад хоол бэлэн болно.
