solongonews
Нойргүйддэг өвөрмөц шалтгааныг илрүүллээ
2020-07-08 16:24
Америк,Хятадын эрдэмтэд бие махбодод ус дутагдсанаар хүн хоёр цагийн нойроо алддаг болохыг илрүүлжээ. Судлаачдын мэдээлснээр хэрвээ бие махбод усгүйжвэл сайн унтаж чадахаа больдог гэнэ. Ийм байдлаар хүн дор хаяж 2 цагийн нойроо алддаг байна.

Америк, Хятадын эрдэмтэд бие махбодод ус дутагдсанаар хүн хоёр цагийн нойроо алддаг болохыг илрүүлжээ. Судлаачдын мэдээлснээр хэрвээ бие махбод усгүйжвэл сайн унтаж чадахаа больдог гэнэ. Ийм байдлаар хүн дор хаяж 2 цагийн нойроо алддаг байна.

Тэд 9559, мөн 11903 хүн оролцсон хоёр туршилт явуулаад шээсний ерөнхий үзүүлэлт, шөнө хэрхэн амарсан тухай мэдээллийг нь судалжээ. Гэтэл усгүйжсэн бие махбод өөрийгөө хамгаалаад вазопрессин хэмээх антидиуретик даавар боловсруулж, бие махбодод шингэнийг барьж байжээ.

Энэ нь эрт нойр сэргэх нэмэлт хүчин зүйлс болж байв. Үүнээс гадна хоол боловсруулалт, сэтгэл санаа, стресс зэрэг нь нойргүйдэх шалтгаан болдог. Эрдэмтэд шөнө сайн унтаж амрахын тулд бүлээн сүү, балжингарамын цай үдэш уухыг зөвлөж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : zaluu
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл