solongonews
​Горлосын тал нутгийн ардын наадам боллоо
2019-08-09 16:45
​Горлосын тал нутгийн ардын наадам боллоо.

Горлосын тал нутгийн 3 дахь удаагийн ардын наадам энэ сарын 08-нд Хятадын Гирин мужийн Өмнөд Горлос шяний Цагаанхуа суурингийн Сайханталд боллоо. Наадмыг шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж, үндэстний өв соёлыг уламжлан, нутаг орныхоо байгаль орчин, аялал жуулчлал, амьдрал ахуйг нийгэм нийтэд таниулах зорилготойгоор зохион байгуулсан юм. Наадамд улсын дотоодын наадамчид, тамирчид үзэж сонирхсоноос гадна Монгол Улсын зургаан бөх, хоёр харваач урилгаар оролцож, хүч ухаанаа сорьжээ. Наадам эрийн гурван наадам, буган жиргээ, шатрын тэмцээн зэрэг баялаг агуулгатай зохион байгуулагджээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл