3.1 Арга хэмжээний байршил болон цагийн хуваарь
Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн үйлчилгээний төв нь Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн гурав дугаар давхрын зүүн талд байрлана.
Цагийн хуваарь: 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 30-ны өдөр /08:00-23:00 цаг/
Харилцах утас: 13848118573, 13039520016
3.2 Хэвлэл мэдээллийн үйлчилгээ
1) Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвд Гадаад хэвлэл мэдээллийн ажиллах газар, Төвийн хэвлэл мэдээллийн ажиллах газар, Орны хэвлэл мэдээллийн ажиллах газар, мэдээ мэдээллийн үйлчилгээний газар, ерөнхий үйлчилгээний газар, студитэй. Интернэтэд холбогдсон компьютер зэргийг байршуулж, 60 сэтгүүлч нэгэн зэрэг ажиллах боломтой.
2) Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвд бичгийн ширээ, утас, хэвлэгч, факс, хувилагч, скайнер зэргийг байршуулсан байна. Олон улсын дуудлагаас бусад дуудлага үнэ төлбөргүй хийгдэнэ.
3) Экспоны хугаацанд зохион байгуулагчид ХЯТАД-МОНГОЛЫН ЭКСПО албан ёсны вэбсайтын “Мэдэгдэл зарлал” булангаар дамжин эрхэм зочдын тусгай ярилцлага зохицуулалтыг зарлаж, арга хэмжээний байршил нь Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвд тавигдана.
4) Экспоны хугаацанд зохион байгуулагчид ХЯТАД-МОНГОЛЫН ЭКСПО албан ёсны вэбсайтын “Мэдэгдэл зарлал” булангаар дамжин мэдээний материалыг хангана. Үсэг, зураг, видео зэрэг бүх хэлбэр багтана.
5) Экспоны хугаацанд Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн үйлчилгээний төв ХЯТАД-МОНГОЛЫН ЭКСПО албан ёсны вэбсайтын “Мэдэгдэл зарлал” булан ба цахим дэлгэцээр дамжин Экспоны хугацаан дахь бүх хэвлэл мэдээллийн бага хурлын гол сэдэв болон цаг хугаацааг мэдэгдэнэ.
Албан ёсны вэбсайт : http://www.cmexpo.gov.cn
3.3 Сэтгүүлчийн мандат
1) Сэтгүүлчийн мандатыг зохион байгуулах комисс нэгдсэн байдлаар хийж тараана. Мандатаа өөрийн биедээ авч явах ба гээж орхихоос болгоомжлоорой.
2) Сэтгүүлчийн мандатыг зөвхөн тус хүн хэрэглэх ба бусдад дамжуулахгүй болно.
3) Тусгай арга хэмжээг сурвалжлах үед сэтгүүлчийн мандат дээрээ зохион байгуулах газраас өгсөн тусгай тэмдэгтийг наах хэрэгтэй.
4) Хятад-Монголын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн үдэшлэг, “Хятад-Монголын экспо”-ны нээлтийн ёслол, Хятад-Монголын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын гол хэсэгт орохдоо тусгай зорулалтын ханцуйвчийг зүүх хэрэгтэй.
3.4 Сурвалжилгын үед
1) Бүх үйл ажиллагаанд орохдоо сэтгүүлчийн мандатаа зүүж, аюлгүй байдлаа шалгуулна. Мөн зэвсэг, тэсэрч дэлбэрэх аюултай бодис ба сурвалжилгатай холбогдолгүй зүйлийг авч орохыг хориглоно.
2) Бүх үйл ажиллагаанд орохдоо гар утсаа унтраах, эсвэл дууг нь хааж, утсаар дуудлага хийх болон дуудлага авахыг хориглоно.
3) Хэвлэл мэдээллийн бага хуралд асуулт тавих бол хөтлөгчөөс урьдчилан заавал зөвшөөрөл авах хэрэгтэй.
4) Бүх үйл ажиллагааны танхим, хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвд тамхи татахыг хориглоно.
5) Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвийн холбогдох мэдэгдлийг анхааралдаа авч байгаарай.
3.5 Хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвийн план зураг
