
Энэ нь шуудан болон буухиа шуудангийн аж ахуйн нэгжүүд 331 сая захиалга хүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн биелүүлэлт юм. Улсын шуудангийн товчооноос:
- Энэ жилийн "Хос 11"-ийн үеэр дотоод, гадаад, хот, хөдөөгүй холбогдох байдал нь буухиа шуудангийн нэгжүүдэд томоохон шалгалт болсон гэж мэдээлсэн байна.
Автоматаар хуваарилна
Энэ оны "Хос 11"-ийн үеэр ажлын ачаалал харьцангүй багассан байна гэж ZTO буухиа шуудангийн ажилтан өөрийн автомат хуваарилагчаа хараад итгэл дүүрэн хэлж байлаа.
Салбар бүрээр ирсэн шууданг ялган хуваарилах төвд хүргэж, автоматаар хуваарилах системээр дамжин QR код уншуулж хуваарилан салгаад, бараа хүргэх хэсэгт хүргэдэг. Энэхүү систем буй болсон нь буухиа шуудангийн ажиллагааны хөгжилд дэмжлэг болжээ.
Шанхай хотын Чинфү дүүргийн буухиа шуудан хуваарилах төв нь шуудангийн хайрцгуудыг автоматаар хуваарилж, "Ухаалаг логистик"-ийн "Дэвшилтэт технологи"-ийн ид шидийг үзүүлсэн байна.
Хос давхаргат автоматаар хуваарилах системийг ашигласнаар цаг бүрт 40 мянган шуудангийн хайрцаг хуваарилах чадавхитай болсон. Улмаар тус системийг бүгдийг ажиллуулбал өдөрт 1.5 сая шуудангийн хайрцгийг хуваарилж чадах юм. Энэ нь нэг давхаргат системийн цаг бүрт 20 мянган шуудангийн хайрцгийг хуваарилах чадавхитай харьцуулбал цаг тутамд 40-60 мянган хайрцгийг хуваарилж чаддаг байна.
Автоматаар хуваарилах робот "Жижиг робот" нь ч гэсэн өөрийн ажлын чадавхиар 24 цагийн туршид зогсолтгүй ажиллаж чадах бөгөөд цаг тутамд 18 мянган хайрцаг хуваарилан хүний хүчээр хуваарилах ажлыг 70 хувиар багасгажээ. Зарим буухиа шуудангийн нэгжүүд автоматаар хуваарилах системийг хэрэглэснээс нарийвчлалын хэмжээг 99.0 хувьд хүргэсэн байна. STO буухиа шуудан нь өөрийнхөө салбар бүрт дэлхий дээрх хамгийн урт хэмжээтэй автоматаар эвхдэг машиныг хэрэглэж эхэлсэн байна.
Шинжлэх ухаанаар хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ
11-р сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Шанхай хотоос шуудангаар явуулсан 36 хайрцаг, 856 боодолтой сүүн бүтээгдэхүүнийг Бээжин хотын Жинте логистикийн төвд буулгав.
- Хэрэглэгчид сүүн бүтээгдэхүүний дулааны хэмийг 2-5 хэмтэй байхыг шаардсан бөгөөд хэрэглэгчийн санал, шаардлагын дагуу ачааны машины хадгалах дулааны хэмжээнд тохируулалт хийж, үүнийг хэрэглэгч гар утаснаасаа цаг тутамд шалгах боломжтой. Түүнчлэн байршлыг нь тогтоож болдог гэж Жинте логистикийн төвийн дэд дарга танилцууллаа. Тус төвийн 1.5 тонны хэмжээтэй дулаан хадгалах контейнер нь улсын патентийн эрхтэй бөгөөд дулаан бага шаарддаг бараа бүтээгдэхүүний зөөвөрлөлтөд хэрэглэдэг.
Бараа захиалгын данс болон шуудангийн хүргэлтийн дансаар дамжин бараа бүтээгдэхүүнээ цаг бүрт нь шалгаж болох ба дэлгүүрийн нэр, шуудангийн байршил, хэрэглэгчийн нэрийг тус дансаар дамжин шалгаж болдог. Энэхүү технологи нь буухиа шуудангийн салбарт их хэмжээгээр ашиглагдаж эхэлсэн.
Шуудангийн хайрцаг нь шуудан хүргэгч болон хэрэглэгч өөр өөрийн нууц үгээр хайрцгийг нээж бараагаа хадгалах буюу авдаг байна. Энэ нь аюулгүй байдлыг баталгаажуулан ажлын үр дүнг дээшлүүлжээ. Буухиа шуудангийн хороололд орох төслийн дагуу шуудангийн хайрцгийг хороо, нийтийн үйлчилгээний төвд байрлуулж, шууданг цаг тутамд нь аюулгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэж чадсан байна. Энэ жилийн "Хос 11"-ийн үеэр бүх улсын хэмжээнд нийт 30 мянга гаруй автомат шуудангийн хайрцаг угсарч, 200 мянга гаруй бараа бүтээгдэхүүнийг үүгээр дамжуулан хэрэглэгчийн гарт хүргэсэн байна. Энэ нь буухиа шуудангийн ажилд хөнгөлөлт болсон бөгөөд хөгжилд их дэмжлэг болжээ.
Ухаалаг систем
Буухиа шуудангийн хурдтай хөгжлийн дагуу ухаалаг систем буй болж, хөдөлмөр хүчийг тохитой хуваарилсан бөгөөд тус салбарын үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлжээ.
STO буухиа шуудангийн өөрөө дизайнарыг нь гаргаж бүтээсэн "Улиас" систем "Хос 11"-ийн үеэр ашиглалтад орж, буухиа шуудангийн бүх явцын ажилд үйлчилгээ үзүүлсэн байна. YTO буухиа шуудан нь том датаг ашиглан QR кодоор дамжиж, шуудангийн мэдээллийг цаг бүрт нь эзэмшиж чадах болсон. Yunda буухиа шуудан нь мэдээллийн 13 индэр, 50 гаруй системийг ашиглалтад оруулж, шуудангийн хуваарилалтаас хүргэж дуустал бүх үйл явцыг автоматаар шалгаж, буухиа шуудангийн удирдлагын системийн ур чадварыг дээшлүүлжээ. ZTO буухиа шуудан нь Жүнтянь системээр дамжин бараа бүтээгдэхүүнийг цаг бүрт нь удирдан шалгаж, хэрэглэгчийн гарт цаг алдалгүй хүргэсэн байна.
Буухиа шуудангийн нэгжүүд тоног төхөөрөмжөө шинэчлэхийн зэрэгцээ технологийн салбараа хөгжүүлж, аудиогоор удирдах, хүргэлтийн машин унааг шалган удирдах, жолоочийг шалгах, машин болон жолоочийн бүртгэлийн APP-г ашиглаж, машины байдлыг цаг тутамд шалгах зэрэг технологи ашиглалтад орсон аж.
Хүний хүчээр шууданг хуваарилж хүргэдэг цаг үе нэгэнт ард үлджээ. Ирээдүйд ухаалаг технологи тус салбарын хөгжилд улам их үүрэг гүйцэтгэх болно. Хэн энэхүү цаг үеийн хөгжлөөс хоцорно зах зээлээс хоцрох болно. Иймд "Ухаалаг логистик"-ийг хөгжлийн чиг хандлага нь "Хар технологи"-д түших болно.
