20 жилийн өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллага / ШХАБ / байгуулагдсанаас хойш бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондын худалдааны хэмжээ 20 жилийн дотор 20 дахин нэмэгдсэн байна. Мөн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоо болон бусад тал дээр эерэг хувь нэмэр оруулсан байна.
Энэ жил ШХАБ байгуулагдсан 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ШХАБ гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 21-р хурал, ШХАБ болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын Афганистаны асуудлаарх хамтарсан дээд хурал 09-р сарын 16-наас 17-ны өдрүүдэд Тажикистан улсын нийслэл Душанбе хотод зохиож байна.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жютин Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондын худалдааны хэмжээ 2001 онд 12 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2020 он гэхэд 245 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ оны 01-р сараас 07-р сарын хооронд Хятад улсын ШХАБ-ын гишүүн орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 180.6 тэрбум ам.долларт хүрч, 41 хувиар өссөн байна гэж танилцууллаа.
Үүнээс гадна, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хамтын ажиллагаа үр бүтэмжтэй явагдсаар байгаа юм. Мэдээлэлд дурдсанаар, энэ оны 07-р сарын сүүлч гэхэд Хятад улс ШХАБ-ын гишүүн орнуудад 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тос, байгалийн хий, цахилгаан эрчим хүч, хими, хөдөө аж ахуй, хүмүүсийн амьжиргааг дэмжих олон төслийг хамарсан байна.
Гишүүн орнууд хэзээд 20 жилийн турш “Шанхайн үзэл санаа”-г журамлаж, нийгмийн тогтолцоо, түүх соёлын ялгааг даван гарч, бүс нутгийн шинэ хэлбэрийн байгууллагын хамтын ажиллагаа хийгээд хөгжлийн замаар амжилттай замнаж, бүс нутаг болон олон улсын үйл хэргийн явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулах болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад онолын болон бодит ажиллагааны чухал замыг хайсан байна.
ШХАБ нь 2001 оны 06-р сарын 15-нд Шанхай хотод байгуулагдсан. Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг найман гишүүн орон багтдаг. Энэ нь өнөөгийн дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон хүн амтай бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага юм.
