solongonews
36 мянга гаруй Даунын синдромтой хүүхдэд туслан илааршуулав
2016-04-02 19:01
4 сарын 2 бол дэлхийн Даунын синдромын өдөр юм.

Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдээлснээр, "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд, Хятадын Өвчин илааршуулах байгууллага Даунын синдромтой нийт 77 мянган хүүхэд хүлээн авснаас 36 мянга гаруй ядуу гэр бүлийн Даумын синдром өвчтэй хүүхдийг эмчлэн илааршуулжээ.

Танилцуулснаар, сүүлийн жилүүдэд, хүмүүсийн Даунын синдром өвчнийг таньж мэдэх түвшин байнга дээшлэхийн хирээр, Хятадын уг өвчтэй хүүхдүүдийн тоо харин илт нэмэгджээ. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2 дахь удаагийн бүртгэлийн дүнгээс үзвэл, Хятад улсад 0-6 насны мэдрэлийн өвчтэй хүүхэд 0-6 насны хүүхдийн нийт хэмжээний 1.10‰ хувийг эзэлж, барагцаагаар 111 мянгад хүрснээс дийлэнх нь Даунын синдром өвчнөөс үүсэлтэй юм байна.

"12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд, Хятад улс ядуу гэр бүлийн Даунын синдром өвчтэй хүүхдийн эрүүл мэндэд туслах ажлыг ихээр өрнүүлж, 5 жилийн хугацаанд, нийт 532 сая юаний хөрөнгө мөнгө зарцуулж, уг өвчнөөр өвчилсан 36 мянга гаруй хүүхдийг эмчлэн илааршуулсан байна.

 

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл