solongonews
Хүүхдүүд вакцинд хамрагдахдаа юунд анхаарал хандуулах ёстой вэ
2021-11-05 19:34
Хүүхдүүд вакцинд хамрагдахдаа юунд анхаарал хандуулах ёстой вэ

    Сүүлийн өдрүүдэд Хятадын олон газарт  03-11 настай хүүхдүүдийн вакцинжуулалтын ажил эхэлсэн байна.  Тэгвэл ханиад томууны вакциныг эхэлж тариулах уу, эсвэл ковид-19-ийн вакциныг тариулах уу. Мөн хүүхдүүд вакцинд хамрагдахдаа юунд анхаарал хандуулах ёстой бий зэрэг талын мэдээллийг хүргэе.

 Хүүхдүүд вакцин хийлгэх нь аюулгүй юу?

  Үүнтэй холбогдуулан Бээжингийн Дитань эмнэлгийн орлогч дарга, халдварт өвчний тархвар судлаач эмч Жан Рүнмэн хэлэхдээ, Хятадын үйлдвэрлэсэн идэвхжүүлсэн коронавирусийн вакциныг 03-17 насны хүмүүст эмнэлзүйн туршилт хийсэн бөгөөд хянан шалгалтыг бүрэн дамжсаны дүнд уг насны бүлэгт тарих нь аюулгүйн баталгаатай гэсэн дүгнэлт олсон гэж мэдэгдлээ.

Хүүхэд болон насанд хүрэгчдийн хоорондох ковид-19-ийн вакцины тун, тунгийн хооронд ямар нэгэн ялгаа байгаа юу?

   Үүнтэй холбогдуулан Жан Рүнмэн:

- Хүүхэд болон насанд хүрэгчдийн хоорондох ковид-19-ийн вакцины тун, тунгийн хооронд ямар нэгэн ялгаа байхгүй гэсэн хариултыг өглөө.

Хүүхдүүд ханиад томууны вакциныг урьдаар  тариулах уу, эсвэл ковид-19-ийн вакциныг тариулах уу?

         Үүнтэй холбогдуулан Хятадын вакцины холбооны чанарын шалгалтын зөвлөлийн дарга Жан Юньтао:

- Ковид-19-ийн вакциныг тариулахын зэрэгцээ ханиад томууны вакциныг тариулж болно. Гэхдээ  эрхбиш 14 өдрөөс дээш хугацаатай зай авах ёстой. Өнөөгийн судалгаанаас үзэхэд уг хоёр вирус нь ижил төрийн вирус биш учраас энэ хоёрын хооронд хөндлөн хамгаалалт байхгүй тул ковид-19-ийн вакциныг тариулбал эрхбиш ханиад томууны вакциныг хийлгэх  ёстой гэж хэллээ. 

Харшилтай  хүүхдүүд ханиад томууны вакцин, эсвэл ковид-19-ийн вакциныг тариулж болох үү?

   Бээжингийн  анагаах ухааны их сургуулийн хараат Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн амьсгалын замын тасгийн эрхлэгч Шюй Баопин:

- Ихэнх харшилтай хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрхий бус үедээ вакцин хийлгэж болно гэж хэллээ.

    Бээжингийн Дитань эмнэлгийн орлогч дарга, халдварт өвчний тархвар судлаач эмч Жан Рүнмэн:

 - Хэрэв халуурах, гүйлгэх эсвэл ханиалгах шинж тэмдэгтэй үед ханиад томууны вакцин юм уу, ковид-19-ийн вакцин  тариулахаа түр хойшлуулж, эдгээр илрэл намжсан юм уу, арилсан үед дахин хийлгэхийг зөвлөж байна.

Вакцин хийлгэсний дараа бүрэн аюулгүй юм уу?

  - Ковид-19-ийн вакцин эсвэл ханиад томууны вакцинд хамрагдсан ч гэсэн хувь хүний халдварын эсрэг хамгааллын ажлаа сайтар хийхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжих ёстой гэсэн хариулт өглөө.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл