solongonews
Интернэтийн салбарын тэргүүлэх технологийн 15 үр бүтээлийг зарлав
2020-11-24 21:03
Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 23-нд технологийн 15 төрлийн үр бүтээлийг Жэжян мужийн Үжэнь сууринд зохиогдсон 2020 оны ”Дэлхийн интернэтийн тэргүүлэх технологийн үр бүтээлийг зарлах” ёслолын үеэр нийтэлсэн байна.

   Тус арга хэмжээ Дэлхийн интернэтийн хурлын Интернэтийн хөгжлийн форумын "Интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг байгуулах" сэдвийн хүрээнд тэргүүний технологи, хүмүүнлэгийн салбарын солилцоо, дижитал эдийн засгийн хөгжил болон халдвартай тэмцэх ажлыг хослуулсан индэр байгуулах зорилт тавьж, дэлхийн интернэтийн салбарын тэргүүний технологийн үр бүтээлийг шалгаруулж, интернэтийн технологийн инноваци, ногоон, багтаамжтай, хуваалцан эдлэх үзэл баримтлалыг түгээж, интернэтийн салбарт хүчин зүтгэж буй ажилтнуудын балрашгүй хувь нэмрийг олонд таниулж, инновацийн солилцооны индэр байгуулах зорилготой.

Эх сурвалжаас үзвэл бүтээл шалгаруулах мэдэгдлийг 08-р сарын эхээр олон нийтэд зарласнаас хойш дэлхийн интернэт салбарынхны анхаарлыг татсан юм. Хятад, Америк, Орос, Герман зэрэг улс орон, бүс нутгийн интернэтийн салбарын технологийн 300 гаруй бүтээл бүртгүүлсэн бол аж үйлдвэрийн сэргэлт болон зохицуулалттай хөгжил, нийгмийн дижитал засаглал, олон нийтийн хямралын эсрэг авах хариу арга хэмжээ, хиймэл оюун ухаан, ногоон дижитал нийгмийн халамжийн практик гэсэн хэрэглээний таван салбарт төвлөрч, квантын тооцоолол, хиймэл дагуулын интернэт, хиймэл оюун ухаан, өндөр зэрэглэлийн чипс, 5G сүлжээний байгуулалт болон хэрэглээ зэрэг салбарыг хамарсан байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл