
Хойшид Хятад улс "Бүс ба зам" бүтээн байгуулалтаар гол болгосон бүх талаар нээлттэй, шинэ байдлыг бүрдүүлж, нээлттэй байдлаа өргөтгөн, нээлттэй давхаргыг гүнзгийрүүлж, нээлттэй арга хэлбэрийг шинэчлэн, улам дээд давхаргын нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх замаар бүх дэлхийн ард түмэнд аз жаргал авчрах болно.
"Бүс ба зам" санаачилга дэвшүүлсэн 5 жилийн турш улам олон орон, бүс нутаг, байгууллага, аж ахуйн нэгж идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, гүнзгий оролцсон юм: Энэ оны 04-р сарын байдлаар Хятад улс 86 орон, олон улсын байгууллагатай "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах тухай хамтын ажиллагааны 101 гэрээнд гарын үсэг зурсан нь дэд бүтэц, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, банк санхүү, шинжлэх ухаан технологи, нийгэм зэрэг хамтын ажиллагааны салбарыг хамарсан байна. Хятад улс Өмнөд Солонгос, Пакистан, АСЕАН, Перу, Чили зэрэг 24 орон, бүс нутагтай чөлөөт худалдааны 16 гэрээнд гарын үсэг зуржээ.
5 жилийн турш, Хятад улс "Бүс ба зам"-ын холбогдох оронтой хийсэн худалдааны ерөнхий хэмжээ 5 их наяд гаруй ам.доллар хүрчээ. Ноднин Хятад улс эдгээр оронтой хийсэн худалдааны хэмжээ 14.2 хувиар өсөж, 6 жилийн турших шинэ амжилтад хүрчээ. Саяхан судалгааны олон байгууллага хамтран нийтэлсэн "Бүс ба зам"-ын худалдаа, хамтын ажиллагааны мэдээллийн сангийн тайлангаас үзвэл, өнгөрсөн онд Хятад улсын эдгээр орноос импортолсон хэмжээ 666 тэрбум гаруй ам.долларт хүрч, 2016 оны мөн үеэс 20 орчим хувиар өссөнөөр, Хятадын нийт импортын 40 орчим хувийг эзэлж, импортын өсөлтийн хурд анх удаагаа экспортоос давсан байна.
Бээжингийн Багшийн Их Сургуулийн "Бүс ба зам" судалгааны хүрээлэнгийн захирал Хү Билян үзэхдээ: "Бүс ба зам" санаачлага амжилтад хүрсэн гол шалтгааны хувьд, тэр нь Хятадын гүнзгий хөгжлийг ахиулж, дэлхий дахины улам сайн хөгжлийг ахиулж чадсанд байгаа юм гэжээ.
Олон улсын хувьд 2013 онд "Бүс ба зам" санаачлага дэвшүүлэх үед дэлхийн эдийн засаг тааруу үе тохиосон юм. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт дэд бүтэц, дэд бүтцээр холбогдох замаар хөрөнгө оруулалт, хэрэглээний өсөлтийг дайчилж улам олон ажлын байр гаргаж, зам дагуу орнуудын санхүүгийн орлогыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийг эрч хүчээр сэлбэсэн юм. Ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засаг өсөж, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг нь шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулсан юм. Саяхан болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаар нийтлэгдсэн “Азийн 2018 оны өрсөлдөх хүчний тайлан”-гаас үзвэл, 2017 онд "Бүс ба зам" санаачлага үр өгөөжөө өгч, Азийн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын нийгмийн үндэс суурийг тавьж өгсөн юм. Хятадын аж ахуйн нэгж 20 гаруй оронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс нээж, холбогдох орнуудад 1 тэрбум 100 сая ам.долларын татвар, 180 мянган ажлын байр гаргасан юм. Мөн нэг бүс нэг замын холбогдох орнуудын иргэдэд үр шимээ өгч байна. Хамгийн сүүлийн үеийн тайлангаас үзвэл, нэг бүс нэг зам санаачилга боловсролын ядуурал, соёлын солилцоо, эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагааг дамнаж, улам бүр үр шимээ өгч, хуваалцах эдийн засгийн даяаршил, интегралчлалын бялууг ард иргэдэд хүртээж байна. Өнөөдрийн Хятад улс "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтаар гол болгосон бүх талаар нээлттэй байлгах шинэ байдлыг бий болгож байна. Үүнд нээлттэй байлгах цар хүрээгээ тэлэн өргөжүүлж байгаагаар барахгүй, нээлттэй байлгах хэлбэрээ шинэчилж олон давхарга руу гүнзгийрч байна. Хятадын Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Гадаад эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Ян Чан Юны үзэж байгаагаар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт Хятадын нээлттэй байдлаа улам өргөтгөхөд чухал туршлага болж байна.”
