solongonews
Орчин үеийн техникийн дэвшилтэт найман технологи
2016-07-08 20:35
Орчин үеийн техникийн дэвшилтэт найман технологи

Таталцах хүчний долгион, өмсөж зүүж болдог төхөөрөмж, Уirтиаl Rеаliту технологи, жолоочгүй машин.....зэрэг технологиуд өнөөгийн ертөнцөд шинжлэх ухааны эрэлттэй технологи болсон ба Хятадын олон нийт үүнд анхаарлаа түлхүү хандуулж байгаа юм.

“Шинжлэх ухаан технологийн Гурван хурал” Бүх улсын Шинжлэх Ухаан Технологийн шинэтгэлийн бага хурал, Ардын дээд зэргийн Прокурорын Газар болон Ардын дээд зэргийн Шүүх хорооны академичдын хурал, Хятадын Шинжлэх Ухааны холбооны Есдүгээр удаагийн Бүх улсын төлөөлөгчдийн их хурал Бээжин хотноо зохиогдож байна. Үүнд, “Синьхуа Харааны цогц”-ын сурвалжлагч хурлын талбарын гадна, дотны нэр хүндтэй хүнээс Хятадын эдгээр гүйлгээтэй шинжлэх ухаан, технологийн талаарх хамгийн сүүлийн үеийн хөгжлийн талаар судалж мэдсэн юм.

Нэг: Таталцах хүчний долгион

Технологийн тавцан: 2016 оны цагаан сарын үеэр “Сансар огторгуйн мэдрэмжтэй”, “Таталцах хүчний долгион” гэсэн нэр үг дэлгэрсэн. 2016 оны хоёрдугаар сарын 11-ий өдөр Америкийн хурц гэрлийн нөлөөний таталцах хүчний долгионыг судлах тавцангаас LIGО дээр таталцах хүчний долгионыг хайж олсныг мэдэрсэн байна. Эйнштейний гүн ухааны харьцангуй онолоос 100 жилийн ойн үеэр таталцах хүчний онолын хамгийн сүүлийн нэг хэсгийг урьдчилан таамаглаж байсныг баталсан. Энэхүү санаачилга нь Физикийн ухааны салбарт агуу их амжилт бүтээл болж, мөн энэ нь сансар огторгуйг хайх нэгэн шинэ цонх болж байна.

Хятадын хөгжил: Өдгөө Хятадын олон шинжлэх ухааны бүлгүүд татах хүчний долгионыг идэвхтэй хайн судалж байгаа юм. 2008 онд Хятадын Шинжлэх Ухааны хүрээлэнгээс сансрын таталцах хүчний долгионыг хайн судлах бүлэг байгуулж, Хятадын сансрын таталцах хүчний долгионоор хойд хэдэн арван жилийн хөгжлийн шугамаа эрэлхийлэн төсөвлөж эхэлжээ. Одоо сансрын “Тайжи” төслийн ажлын баг нэгэнт бүрдээд байна. Хятадын Шинжлэх Ухааны хүрээлэнгийн академич Хү Вэнрүйн:

- Хэрэв “Тайжи” төсөл урагштай явагдвал таталцах хүчний долгионы хиймэл дагуулын баг 2035 оны үеэр хиймэл дагуул хөөргөж, харин тэр үед Хятад, Европын сансрын агентлагийн хиймэл дагуул хамтдаа сансарт таталцах хүчний долгионыг бие даан хайж, судалгааны үр дүнгээ харилцан нөхөх юм.

Хоёр: Уirтиаl Rеаliту (УR)

Технологийн тавцан: Тусгай тоглоомын малгай өмсөж, жүжигчин жинхэнэ байлдааны талбарт орсон мэт, сум нь чихний хажуугаар нисэн өнгөрч, тэсрэх бөмбөг хажууд тэсэрч байгаа юм шиг, нүдний шил, бээлий зэрэг тусгай тоног хэрэгсэл зүүж эмнэлгийн сургуулийн оюутнууд симуляци мэс засал хийж болдог юм..…. УR гэдэг мэргэжил нь, соёл ба тоглоом, аж үйлдвэрийн бүтээл, Улсын батлах хамгаалах зэрэг олон салбарт өргөн хэмжээгээр хэрэглээнд илэрсэн байна.

Хятадын хөгжил: Сүүлийн үед Хятадын Хуйвэй, Лэши, Фэнбо судалгаа шинжилгээний мэргэжил зэрэг аж ахуйн нэгж нь УR мэргэжилд дэвшин орж тоглоом, аялал жуулчлал хөдлөх хөрөнгө борлуулалт зэрэг салбар нь нэгэнт эхлээд . УR-гэх мэргэжлүүдийг ашигласан байна.

Гурав: Өмсөж болдог төхөөрөмж

Технологийн тавцан: Гартаа оюуны чадварын хэрэгслийг зүүвэл шөнө босоход гэрэл нь өөрөө гэрэлтэж, өрөөнөөс гарахад ТУ, автомат агааржуулагч бүгд өөрөө унтардаг. Зүрхний цохилт мэдрэх чихэвч, мэдрэгчтэй улавчаар хүмүүс өөрийн биеийн байдлаа илүү мэдэрч ойлгох болно..... Хятадын Шинжлэх Ухааны хүрээлэнгийн Чан Чүнь Гуанжи хорооны дэд судлаач Күн Линшэн:

- Өмсөж болдог төхөөрөмж нь зөвхөн ард олны амьдралын хэв маягийг өөрчлөх биш, харин энэхүү программ хангамжаар дамжин мэдээлэл солилцож хүчирхэг, ухаалаг сүлжээний үүргийг биелүүлэх юм.

Хятадын хөгжил: Судалгаа шинжилгээ буюу арилжааны төвшнөөс үзвэл Хятадын төвшин Олон Улсын хэмжээнд хүрч байгаа юм гэж Күн Линшэн хэлэв. Мөн үүний үндсэн дээр Хятадын онцлогтой шинэ үүдэлт, жишээлбэл эцэг эх, хүүхдийн харилцаа холбооны ухаалаг бугуйн цаг гэх зэрэг. Хiаомi компани, Gоеr Тек Inс зэрэг нэг бүлэг дотоодын аж ахуйн нэгжүүд энэ талбайд орж эхлэв.

Дөрөв: Ухаалаг робот

Технологийн тавцан: Энэ оны гурувдугаар сард Ухаалаг робот АlрнаGо, дэлхийн хамгийн шилдэг мягман шатар тоглогч Ли Шишийг хожсоныхоо дараа дэлхийн хэмжээнд хүнийг урамтай болгож, анхаарлыг нь татсан юм. Сүүлийн хэдэн жилд Америк, Япон зэрэг компаний ухаалаг робот нэлээд хурдтай болжээ. Хэрэглээ нь улам нэмэгдэж, өнгөрсөн жил дэлхийн хиймэл оюун ухааныг зохиож эхэлсэн ба 855 аж ахуйн нэгж ажилласан. Түүнчлэн нийт үнэлгээ нь 8.7 тэрбум ам.долларт хүрсэн юм.

Хятадын хөгжил:  Хятадын хиймэл оюун ухаан нэгэнт дэлхий нийттэй нэгдсэн ба Хятадын хиймэл оюун ухааны салбар хожим нь маш олон программуудтай байх болно гэдэгт би итгэлтэй байна гэж дэлхийн алдартай Nиаnсе Соммиniсатiоnѕ компаний дэд захирал Вэй Дэмань хэлсэн байна.

 

Тав: Жолоочгүй машин

Технологийн тавцан: Хотод том зам харилцааны хамтдаа ашиглах сүлжээ байгуулж, энэ нь гар утсаар жолоочгүй машины үйлчилгээ дуудах боломжтой хэрнээ зам харилцааны цагдаа машин бүрийн чиглэлийг мэдэрч чадах нэг оновчтой хөдөлгөөний удирдлагыг удирдах чадвартай...... Жолоочгүй машины цаг үе удалгүй ирэх болно.     

Жолоочгүй машины хамгийн сайн тал гэвэл аюулгүй байдлыг хангана. Хэрэглэхэд хялбар байхын дээр замын хөдөлгөөнд оролцогч хүнээс шалтгаалсан гэнэтийн осол эндэгдлийг багасгах юм.

Хятадын хөгжил: Хятад улс арав гаруй жилийн өмнөөс Аиторilот технологийг судалж, өдгөө Байду, Тэншүн, Лэши, Али Баба зэрэг интернэт компаниуд адил бус хэвчээгээр жолоочгүй машины шатанд орсон юм.

Зургаа: Квантын харилцаа холбоо

Технологийн тавцан: Квантын харилцаа холбоо нь гэрлийн энергийн квантын байдалд үндэслэн чимээ нэвтрүүлнэ. “Онолын талаас үзвэл Квантын харилцаа холбоо нь тодорхой нөхцөлгүй аюулгүй харилцаа холбоо болох юм”. Одоогийн байдлаар Америк, Европ, Япон зэрэг улс квант харилцааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж орон зайны квант харилцаа буюу квант харилцаа холбооны шугам байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Хятадын хөгжил: Хятадын анхны квантын шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуулыг энэ оны долоодугаар сард харван гаргаж, энэ нь дэлхий дээр анх удаа хиймэл дагуул болон газрын хороондох квант харилцаа холбоо болох юм.

Долоо: Графин

Технологийн тавцан: Графин бол өнөө цагт хамгийн нимгэн материал болохын дээр нэг нүүрстөрөгчийн атомын зузаантай тэнцэнэ. Түүний дэлгэцийг хэрэглэвэл яг цаас шиг нимгэн ба алмаз чулуунаас хатуу байдаг юм. Тусгай мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “Графин нь ХХI зууныг өөрчлөх материал” болно гэв. Одоогийн байдлаар Их Британи, Америк, Өмнөд Солонгос зэрэг олон улсууд графин аж үйлдвэрлэлтийг түлхүү хөгжүүлж байна.

Хятадын хөгжил: Хятад бол графин судалгаа болон программ хөгжлийн хамгийн идэвхтэй орнуудын нэг. Олон компаниуд графин бүтээгдэхүүнийг түлхүү гаргаж байна. Жишээлбэл, графин цахим цаасан дэлгэц зэрэг.

Найм: Устөрөгчийн түлшний эс

Технологийн тавцан: Хэрвээ хэзээ нэгэн өдөр машин болгон түлш цэнэглэхийн оронд устөрөгч хэрэглэж, ус ялгаруулбал орчин тойрон цэвэршинэ. Сүүлийн жилүүдэд устөрөгчийн хэрэглээг дэлхий даяар үнэлж байна. Гадаадын устөрөгчөөр ажилладаг автомашин аажмаар зах зээл уруу шилжсэн юм.

Хятадын хөгжил: Хятад улсад устөрөгчийн трамвай, устөрөгчөөр хөдлөх машины орон зай, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл болон бусад энэ төрлийн бүтээгдэхүүн аажмаар гарч ирж, олон янзын гол гол технологиуд хэрэглэгдэж байна.

Найруулагч: болор
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл