БНХАУ "Ferrari", "Bentley Bentayga", "Aston Martin" зэрэг тансаг зэрэглэлийн автомашинуудад 10 хувийн татвар ногдуулж эхэллээ. Тансаг зэрэглэлийн автомашинууд утаа бага ялгаруулдгаас гадна эрчим хүч бага зарцуулдаг учраас тохирсон хэмжээний татвар тогтоож байгааг онцолжээ.
189 мянган ам.доллароос дээш үнэтэй автомашин худалдан авагчдад энэ сараас эхлэн татвар ногдуулна гэж Хятадын Сангийн яам мэдэгдсэн байна. Тус улсын чинээлэг иргэдийн тоо өсөж байгаатай холбогдуулан ийнхүү татварын бодлогоо чангатгаж байгаа аж.
Худалдан авагчдын хувьд спортоос илүүтэй "Suv" загварыг сонирхох болсон. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд Хятадын худалдан авагчдад чиглэсэн загварууд танилцуулсаар байгаа нь ч үүнд нөлөөлсөн юм.
Тухайлбал, "Rolls-Royce", "Aston Martin" Хятадад анхны "Suv" загвараа танилцуулахаар төлөвлөж байгаа бол "Bentley"-ийн "Bentayga" автомашин 3.9 сая юаниар худалдаалж байгаа талаар http://www.scmp.com/мэдээллээ
