Бизнесийн салбараас улс төрийн тавцанд амжилттай гарч ирсэн Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, хэний ч төсөөлөөгүй үр дүнг дэлхий нийтэд харуулаад буй.
Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон мөчөөс эхлээд шинжээчид Цагаан ордонд хөл тавиад ямар бодлого барьж ажиллах талаар нь олон таамаг дэвшүүлсээр байсан.
Тэгвэл нэгдсэн улсын дараагийн Ерөнхийлөгч ажлын эхний 100 хоногтоо хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа.

12 оронтой байгуулсан Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээг цуцалж, “Obamacare” буюу Барак Обамагийн санаачлан хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгосноор эдийн засгийн өсөлт саарсан энэ үед төсвийн алдагдлыг бууруулна гэж үзэж байна.
Урьдчилан таамаглаж байсанчлан түүний сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хөндөж байсан асуудлууд эхний 100 хоногт хийж эхлүүлэх ёстой ажлын төлөвлөгөөнд багтлаа. Тухайлбал, 12 оронтой байгуулсан Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээг цуцалж, “Obamacare” буюу Барак Обамагийн санаачлан хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгосноор эдийн засгийн өсөлт саарсан энэ үед төсвийн алдагдлыг бууруулна гэж үзэж байна.
Өнгөрсөн найман жилийн турш төр барьсан Ардчилсан намын буюу Барак Обамагийн Засгийн газрын үйл ажиллагааг хатуу шүүмжилсээр ирсэн Доналд Трампын хувьд хамгийн эхэнд хийх ажлуудын нэг нь Обамагийн хийж хэрэгжүүлсэн ажлуудыг ор мөргүй баллуурдан, арилгах явдал. Тиймээс ч даатгалын хуулийг цуцалж, худалдааны гэрээг эргэн харж, өөрчлөлт хийх зэрэг нь хамгийн эхэнд хэрэгжих бололтой.
Түүнээс гадна удтал ярьсан цагаачдын тухай хатуу бодлогоо хэрэгжүүлж, Мексикийн хил дагуу хана босгох зэрэг нь биелэлээ олох цаг нь ирсэн бололтой. Түүнийхээр мексикчүүд АНУ руу маш бага татварын болзолтойгоор бараа таваар нийлүүлдэг, чөлөөтэй нэвтэрдэг хэрнээ америкчууд Мексик рүү нэвтрэхийн тулд өндөх татвар, хураамж төлөх шаардлагатай тулгардаг. АНУ-д энэ бүхэн нь ямар ч ашиггүй. Яагаад мексикүүд АНУ-д татвар төлж болохгүй гэж хэмээн олонтаа ярьсан. Тиймээс АНУ, Мексик хил дагуу Цагаан хэрэм мэт өндөр хана барьж, зардлыг нь мексикчүүдээс гаргуулан, нэвтрэх хураамж авдаг болгохоо мэдэгдсэн. Гэхдээ энэ бүхнийг хийхэд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа зэрэг нь уг ажлыг хойшлуулж болзошгүй байна. Мексикийн зүгээс хана босгох зардлыг дуртай хүлээн аван өөрсдийн зүгээс гаргахгүй нь лавтай. Үүнийгээ ч Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето “Мексик ямар ч төлбөр төлөхгүй” хэмээн есдүгээр сард мэдэгдсэн.
Трамп “Машины жижиг эд анги, дугуй үйлдвэрлэсэн ч бай, эсвэл шинэ загварын машин зохион бүтээж, өвчинг илааршуулах ямар ч ажил байсан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, агуу эх орондоо баялгийг бүтээж, амкрикчуудад ажлын байрыг ихээр бий болгох болно”
Трампын дараагийн хэрэгжүүлэх ажил нь исламын улс бүлэглэлтэй тэмцэх, хууль бус цагаачдыг албадан гаргах. АНУ-д бичиг баримтгүй 11 сая орчим цагаач иргэд оршин сууж буй тооцоо бий. Гэхдээ энэ их хүнийг нэгэн зэрэг улсаасаа гаргаснаар АНУ-ын эдийн засагт маш хүндээр тусч, огцом хямралд хүргэж болзошгүй байгаа тул зөвхөн гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг гаргана хэмээн хатуу бодлогоо зөөлрүүлээд буй. Уг үндэслэлээр 11 сая иргэд 168 мянга болтлоо багасах “таатай” мэдээ байна.
Түүний эдгээр шийвэр нь Конгрессийн зөвлөлөөр орсноор эцэслэн баталгаажих юм. Гэхдээ Сенат болон Доод танхимын аль алинд Трампын нэр дэвшсэн нам болох БНН-ынхан илүүрхэн ялалт байгуулсан учраас харьцангуй хориг, эсэргүүцэл бага байх төлөв харагдаж байна.
Даваа гарагт хийсэн хоёр минут 30 сек үргэлжлэх мэдэгдэлдээ Трамп “Машины жижиг эд анги, дугуй үйлдвэрлэсэн ч бай, эсвэл шинэ загварын машин зохион бүтээж, өвчинг илааршуулах ямар ч ажил байсан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, агуу эх орондоо баялгийг бүтээж, амкрикчуудад ажлын байрыг ихээр бий болгох болно” хэмээн хэллээ.
