- Төрөөс “Улаанбух элс, Алшаа уул, Ордосын өндөрлөг”-ийн экологийн төслийг эхлүүлнэ.
- Алшаагийн экологийн орчин маш хүнд бүс нутгийн тариаланг зогсоож ойжуулах, ногооруулах шаардлагатай. Тариачдад нутаг бэлчээрийн экологийг хамгаалах нөхвөр, урамшуулал олгох бодлого гаргана.
- Алшаагийн аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүсийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.
Эдгээр санал нь XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч Гэмингийн энэ жилийн “Хоёр чуулган”-д дэвшүүлсэн санал болно.

Тэрээр хэлэхдээ: - Алшаа аймаг газар нутаг уудам, хүн ам цөөн. Нутгийн 93 хувь нь элсэн цөлийн газрын байцтай. Салхи, элсийг сааруулахад Улаанбух элс, Алшаа уул, Ордосын өндөрлөгийн экологийн бүтээн байгуулалтын хамгаалалтыг сайжруулж, “уул, ус, ой, тариа, нуур, өвс, элс” системтэй экологийн халхавчийг байгуулж, экологийн системийн аюулгүй байдлын чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. “Улаанбух элс, Алшаа уул, Ордосийн өндөрлөг”-ийн экологийн төслийг экологийг засан сэргээх улсын чухал төлөвлөгөөнд оруулж, аль болох хурдтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Улаанхбухын бүс нутгийн экологийг хамгаалах тогтцыг байгуулж, иргэдийг Улаанбух элсийг засахад оролцохыг дэмжих хэрэгтэй.
Алшаа аймгийн усны нөөц хомс, усны дутагдал их оршиж байна. Энэ байдалд чиглүүлэн Гэмин тарианы газрын тариалахыг зогсоож ойжуулан ногооруулах төсөлд оруулж, тариачдад нутаг бэлчээрийн экологийг хамгаалах нөхвөр урамшуулал олгох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Алшаа аймаг нь байгалиас соёрхсон үзэмж төгс нутаг. Бадайн Жаран, Тэнгэр, Улаанбух зэрэг гурван том элстэй. Тооройн ой, Мандал уулсын хадны зураг, Алшаа уулын хадны зураг, Хайсан чулуу, Хачин чулуу, Загийн ой зэрэг олон сайхан үзэсгэлэнт газартай. Гэмин Алшаагийн бүс нутгийн аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүсийн бүтээн байгуулалтыг дэмжинэ гэжээ.
- Алшаа аймаг газар нутгийн давуу талдаа түшиглэн сүүлийн жилүүдэд аялал жуулчлал, бүс нутгийн аялал жуулчлал, дөрвөн улирлын аялал жуулчлалын шинэ хандлага, шинэ онцлогтой уялдуулан аялал жуулчлалын аж үйлдвэрээр экологийн бүтээн байгуулалтыг дэмжих олон улсын аялал жуулчлалын зорилтод орныг байгуулахаар хичээж байгаа. Алшаагийн элсний аялал жуулчлалын аж үйлдвэрээр төлөөлүүлсэн элсний брэндийг ӨМӨЗО-ы аялал жуулчлалын гол брэнд болгож, бодлого, хөрөнгө мөнгө зэрэг талд дэмжин хөгжүүлбэл зохино.
