Шиньжяны аялал жуулчлалын зах зээл улам өсөх төлөвтэй болж, үзэмжит газруудын хүлээн авах жуулчдын тоо тасралгүй нэмэгдэж байна. Урьдынхтай адилгүй тал нь, энэ оны алтан долоо хоногийн амралтаар, жуулчлалын компанийн багт багтаж аялах жуулчдын тоо буурч, жуулчлалын арга хэлбэр олширч, захиалгат аялал жуулчлал, чөлөөт аялал зэрэг гүнзгийрүүлсэн хэлбэрээр аялан жуулчлах нь ихээр нэмэгдэж, дугуйгаар, явганаар, хувийн машинаар аялах зэрэг жуулчлалын арга хэлбэрийг хүмүүс их сонирхож байна.

Сурвалжлагч ӨЗО-ы аялал жуулчлалыг хөгжүүлэх комиссоос мэдээлснээр, алтан долоо хоногийн амралтын өмнөх дөрвөн хоногт, Шиньжян давхардсан тоогоор 4 сая 811 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 20.23 хувиар өссөн байна. Жуулчлалын компанийн багт багтаж аялах уламжлалт байдал өнгөрсөн жилийнхээс 30 орчим хувиар буурч, чөлөөт, захиалгат аяллаар аялан жуулчлах нь ихээр нэмэгдэж, 40 орчим хувийг эзэлсэн байна.

Баярын өмнө, олон газрын аялал жуулчлалын товчоо зах зээлийн хяналт удирдлагын ажлаа тасралтгүй эрчимжүүлж, боловсон бус, үнэнч бусаар жуулчлалын бизнес эрхлэх ажиллагааг төвлөрүүлэн шийдвэрлэж, аялал жуулчлалын орчныг цэвэршүүлж, "Үзэсгэлэнт Шиньжян"-ы сайн сайхан дүр төрхийг бий болгож, амралтын хугацаанд жуулчид аюулгүй, сэтгэл хангалуун аялахыг баталгаажуулсан байна.
