solongonews
”Универсиад-2017” Азийн бүсийн спортын наадмаас оюутны зуны олимпид оролцох баг тамирчид тодорно
2017-04-29 22:21
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Монгол Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан ”Универсиад -2017” Азийн бүсийн спортын IV их наадам Тянжэн хотод амжилттай зохион байгуулагдаж байна.

Тянжэн хотын Политехникийн Их Сургуулийн спорт зааланд өглөө 08:00 цагаас Тайвань, Бээжингийн эрэгтэй сагсан бөмбөг, Хөх хот Бээжингийн эмэгтэй сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр зэрэг эхэллээ. Харин тэмцээний нээлт 10:00 цагт албан ёсоор болж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг баг тамирчдад биеийн тамир спортын өндөр амжилт хүслээ. Үүний дараа заалны жаврыг морин хуурын хөг аялгуугаар үргээж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэмцээнд БНХАУ-ын 10 хот, Тайвань, БНСУ-ын 250 гаруй тамирчин сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр өрсөлдөж байна.

Энэ тэмцээний шийдвэрлэх дүн гарч, шилдгийн шилдэг баг тамирчид шалгарсны дараа энэ оны наймдугаар сард болох оюутны зуны олимпийн наадамд оролцох бүрэлдэхүүн тодорно. Хятад орны өнцөг булан бүрд суралцаж буй монгол залуусын дундах спортын их наадам өнөөдөр дүнгээ гаргана.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуульд Азийн бүсийн спортын их наадмыг дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар тусгасан нь олон давуу талтай. Тухайлбал, 2005 оноос эхлэн Оюутны спортын их наадмын цар хүрээ өргөжин тэлж, спортод хандах хандлага, биеийн тамирын тухай үзэл бодол, идэвх санаачилга нэмэгдэж эхэлсэн тухай салбар яамны төлөөлөл, оюутан залуус хэлж байлаа.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл