solongonews
Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны өсөлт түргэсч байна
2019-08-05 16:29
Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны өсөлт түргэсч байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа түргэн өсөн нэмэгдэж, хоёр талт худалдааны шинэ тулгар цэг болсон тухай Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 08-р сарын 01-нд хэллээ.

Хятадын Гаалийн тоо бүртгэлийн дагуу, 2018 онд Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 5 тэрбум ам.долларыг давж, 2017 оныхоос 28.2 хувиар өсөн нэмэгдэж, шинэ рекорд тогтоожээ. Үүнд: Оросоос импортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт хэмжээ нь 3 тэрбум 210 сая ам.долларт хүрч, мөн үеийнхээсээ 51.3 хувиар нэмэгджээ. 2019 оны 1-5-р саруудад Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 2 тэрбум 180 сая ам.долларт хүсэн нь мөн үеийнхээсээ 1.9 хувиар өссөн үзүүлэлт байж, үүнд Хятад улсын импортын хэмжээ нь 1 тэрбум 450 сая ам.долларт хүрч, мөн үеийнхээс 14.2 хувиар нэмэгджээ. Хятад улс нь нэгэнт ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын гол зах зээл болсон бол энэхүү худалдааны цар хэмжээ нь үргэлжлэн өргөжих төлөвтэй байгаа юм байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл