solongonews
Хоёр орны хэвлэлийн салбарын удирдагчдын уулзалт болов
2019-11-25 21:39
Хоёр орны хэвлэлийн салбарын удирдагчдын уулзалт болов.

    ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан Монгол Улсын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдийн удирдлагуудыг Хятадад айлчлуулах үйл ажиллагаа энэ сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд болж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраар ахлуулсан баг Гуанжөү, Шэньжэнь хотоор аялсан байна.
Мөн арга хэмжээний хүрээнд Хятад, Монгол хоёр орны хэвлэлийн салбарын удирдагчдын уулзалт 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хурлыг даргалан явуулсан бөгөөд ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газар, ӨМӨЗО-ы Радио Телевиз хороо, Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Солонго мэдээллийн төв, Синьхуа вэбсайтын холбогдох дарга удирдлага хуралд оролцсон байна.


Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Болортулга, Өдөр тутмын сонины холбоог үүсгэн байгуулагч, Үнэн сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд зэрэг Монгол Улсын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдийн 17 удирдлага хуралд оролцсон байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл