Өвөр Монголын Энх экологийн хамгаалалтын газар, Эргүнэ хот, Орчоны Өөртөө Засах хошуу, Гэгээн гол хот, Жалан айл хот зэрэг 5 хот Хятадын цэвэр агаарт 200 хотын жагсаалтад багтлаа.
3 дугаар сарын 18-ны өдөр Хятадын Төрийн Газар шороо эдийн засгийн нийгэмлэгээс “2017 оны 100 шилдэг цэвэр агаартай хот”-ын жагсаалтад оролцох эрхтэй 200 хотыг нийтэлжээ. Энэхүү нийтлэлийн дараа иргэдийн санал болон судлаачдын үнэлгээгээр “2017 оны 100 шилдэг цэвэр агаартай хот”-ын жагсаалтыг 5 дугаар сарын 19-ны өдөр буюу Хятадын аялал жуулчлалын өдөр нийтлэх юм байна.
Цэвэр агаартай хотын стандарт нь юу вэ?
Ой шугуйн талбай 50 хувийг эзлэх хэрэгтэй. “Уул нь ногоон, ус нь тунгалаг” байхыг шаардана, экологийн хамгаалалтыг хамгийн чухалд үзэж, ногоон хөгжлийг баримтлах үүрэгтэй. “Ногоон уул, тунгалаг ус”-наас экологи, эдийн засаг, нийгмийн хөгжилд тус болох хэрэгтэй юм. Ийнхүү ой шугуйн бүрхэц сайн, экологийн хамгаалалт сайн газрыг цэвэр агаарт хотоор үнэлжээ.
Цэвэр агаартай хотын жагсаалтад багтвал ямар сайн талтай бол?
Цэвэр агаартай 100 хотын жагсаалтын үйл ажиллагаа 2014 оноос эхэлсэн. Хятадын төвийн удирдагчдын заавраар ногоон хөгжил болон экологийн хамгаалалт сайтай орныг байгуулахын тулд юм. Цэвэр агаартай хотын Засгийн газар ногоон хөгжлийг хэрэгжүүлснээс орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, нутгийн онцгой гаралтаа ухуулах бренд болж чадна.


Энх экологийн хамгаалалтын газар


Эргүнэ хот


Орчоны Өөртөө Засах хошуу


Гэгэн гол хот


Жалан айл хот
