solongonews
Спортын XIII наадмын сүлд болон өлзийт амьтан тодорлоо
2016-07-05 20:10
Хятадын спортын XIII наадмын сүлд болон өлзийт амьтан тодорлоо.

Хятадын спортын XIII наадмын сүлд болон өлзийт амьтан 7 дугаар сарын 3-ны өдөр албан ёсоор тодорлоо. Хятадын спортын XIII наадмын сүлд нь уран бичлэгийн “津” үсэг, “13”, “хоёр гараа дэлгэсэн хүний төрх” болон “Хай Хэ (海河)” зэрэг элементээс бүрджээ. Өлзийт амьтны нэрийг  “Жинь Ва” буюу “Тянь Жинь хотын хүүхэд” хэмээн нэрлэснээр үндэсний хэв маяг болон Тянь Жинь хотын онцлогийг бүрэн харуулж чадсан байна. 

Хятадын спортын XIII наадам нь 2017 оны 9 дүгээр  сард Тянь Жинь хотноо 13 өдрийн хугацаатай явагдах болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл