solongonews
Цөлжилтийн эсрэг “Хятад улсын төсөл”
2017-09-14 22:57
Цөлжилтөөс сэргийлэхийн тулд

Цөлжилтөөс сэргийлэхийн тулд Хятад улс “БНХАУ-ын цөлжилтөөс сэргийлэх хууль”, “Төрийн зөвлөлийн цөлжилтөөс сэргийлэх ажлыг цаашид эрчимжүүлэх тухай шийдвэр”, “Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх төлөвлөгөө” зэрэг хууль дүрэм боловсруулан хэрэгжүүлж, мужийн зэрэглэлийн Засгийн газрын цөлжилтөөс сэргийлэх зорилт, үүргийн дүрмийг хэрэгжүүлж, байгалийн ой шугуйг хамгаалах, Бээжин, Тяньжиний салхи, элсний эх үүсвэрийг засаж сэргийлэх, умардын гурван орны халхавч ойн бүтээн байгуулалт, тариалахыг зогсоож ой мод тарих, бэлчээрлүүлэхийг зогсоож бэлчээрийг сэргээх зэрэг байгаль орчныг сэргээх төслүүдийг хэрэгжүүлж, цөлжсөн газар нутгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээ өрнүүлж, чухал орон нутгуудад үйл ажиллагаа өрнүүлжээ.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхээр дамжин Хятад улсын хэмжээнд урьд өмнө нь байгаагүйгээр их хэмжээгээр цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаа явуулснаар цөлжилтийн талбай багасаж, экологийн чадвар илэрхий сайжирчээ.

Цөлжилт бол Хятад улсад тулгарсан хамгийн хүнд хэцүү экологийн хамгаалалтын асуудал бөгөөд 400 сая иргэдийн амьдрал ахуйд нөлөөлж байна. Бүртгэлээр Хятад улсын ядуу хүндрэлтэй шяний дотор 290 шянь нь элсэрхэг оронд байрлаж, ядуу хүндрэлтэй хүн амын 35 хувийг эзэлж байна.

Хятадын цөлжсөн нутаг 20-р зууны сүүлийн жилүүдэд дунджаар 10.4 мянган кв.км талбайтай өргөжин тэлж байсан бол өнөөдөр болоход жилд дунджаар 2424 кв.км-ээр багасаж, цөлжсөн нутгийн талбай нь 20-р зууны сүүлийн жилүүдэд дунджаар 3436 кв.км талбайтай өргөжиж байсан бол одоо жилд дунджаар 1980 кв.км талбайгаар багасаж байна.

Улсын Ой шугуйн товчооны ажилтны танилцуулснаар, 2020 он гэхэд Хятад улс 10 сая га талбайтай цөлжсөн нутгийг засан сайжруулах бөгөөд Хятад улсын 50 хувиас дээших засан сэргээх шаардлагатай цөлжсөн нутгийг сайжруулах ажлыг биелүүлэх болно гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл