solongonews
Хятад улс туршилтын 23-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2024-05-13 11:46
Хятад улс туршилтын 23-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

        05-р сарын 12-ны өдрийн 7 цаг 43 минутад, Хятад улс Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-4С" зөөгч пуужинг ашиглан туршилтын 23-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв, хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо.

        Туршилтын 23-р хиймэл дагуулыг ихэвчлэн сансрын орчныг илрүүлэхэд ашиглах болно.Энэхүү даалгавар нь Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн 522 дахь нислэг юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл